“Facebook” болон “Instagram”-ын толгой компани Никарагуа дахь 1,000 гаруй хуурамч хаягийг устгажээ. Эдгээрийг засгийн газрын худал мэдээлэл түгээх кампанит ажлын нэг хэсэг гэж үзсэн байна.

“Meta”-ийн кибер аюул заналхийллийн албаны дарга Бен Ниммо “Хуурамч хаягуудыг харилцаа холбооны зохицуулагч болон Дээд шүүхийн ажилтнууд ажиллуулж байсан бөгөөд Даниел Ортегагийн засгийн газар болон эрх баригч FSLN нам хянадаг байсан” гэж AFP агентлагт ярьжээ.

Уг сүлжээг "Хуурамч хаяг ашиглан олон нийтийн яриаг гуйвуулж, залилан мэхлэх, платформ даяар хуурамч дүр үүсгэж, хүмүүсийг төөрөгдүүлэх зорилготой зохион байгуулалттай үйлдэл" гэж тодорхойлсон бөгөөд "Зорилго нь Никарагуагийн онлайн орчныг засгийн газрыг дэмжигч болон сөрөг хүчний эсрэг мессежээр дүүргэх явдал байсан" гэж Бен Ниммо хэлэв.

“Facebook” 937 хаяг, 140 пэйж хуудас, 24 групп, мөн 363 “Instagram” хаягийг өнгөрсөн сард хаасан байна. Шинжилгээнээс харахад хуурамч хаяг ажиллуулж байсан хүмүүс өдрийн цайны цагийн завсарлагаатай, бүтэн цагийн ажил хийдэг байсан байх магадлалтай гэв.

2018 онд Ерөнхийлөгч Ортегагийн дэглэм эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарж, 300 гаруй хүний ​​аминд хүрсэн бөгөөд үүнээс хойш олон арван мянган хүн тус улсаас дүрвэсэн. Ээлжит ерөнхийлөгчийн сонгууль энэ амралтын өдөр болох бөгөөд ерөнхийлөгчийн гол өрсөлдөгчид шоронд хоригдож байгаа юм.

Засгийн газар өнгөрсөн зургадугаар сараас хойш эсэргүүцэгчид болон шүүмжлэгчдийг эх орноосоо урвасан, мөнгө угаасан хэргээр баривчилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ерөнхийлөгч Ортегад улиран сонгогдох боломж олгох зорилготой гэж олон хүн үзэж байна.

АНУ энэ сонгуулийг хуурамч гэж тодорхойлсон бол Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Никарагуаг "дэлхийн дарангуйлагч орнуудын хамгийн муу жишээ" гэж нэрлэжээ.

Эх сурвалж: BBC

#Facebook, #Никарагуа улс,