Даваа гарагт Пакистан болон орон нутгийн Талибаны дайчид нэг сарын хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрсэн бөгөөд хэрэв хоёр талууд зөвшөөрвөл сунгах боломжтой гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. Энэ хэлэлцээрээр олон жилийн цус урсгасан тулааныг зогсоох бүрэн хэмжээний энхийн хэлэлцээр байгуулах боломжийг нээж байна гэж үзэж байна.

Пакистаны Талибан буюу “Tehreek-e-Taliban Pakistan” (TTP) нь Афганистаны Талибан бүлгээс тусдаа хөдөлгөөн бөгөөд Исламабадын засгийн газрыг түлхэн унагаж, 220 сая хүн амтай тус улсыг исламын шариат шашны зарчмаар захирахын тулд олон жилийн турш тэмцсээр ирсэн.

Өнгөрсөн хугацаанд энхийн хэлэлцээр байгуулах хэд хэдэн оролдлого амжилтгүй болж байсан. Харин өнгөрсөн наймдугаар сард Афганистаны Талибанчууд ялалт байгуулсны дараа уг хэлэлцээг эхлүүлсэн бөгөөд хоёр тал Афганистаны Талибан бүлэглэлийн удирдагчдын тусламжтайгаар хилийн цаана Афганистанд уулзжээ.

“TTP” бүлэглэл нь Нобелийн шагналт сурагч Малала Юсуфзайг хөнөөх оролдлого хийснээрээ барууны орнуудад алдаршсан бөгөөд олон жилийн турш бөмбөгдөлт, амиа золиослогчдын халдлага үйлдэж олон мянган цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг хөнөөсөн юм.

“TTP” гал зогсоох хэлэлцээг хийхийн тулд хэд хэдэн хоригдлыг суллахыг шаардсан байна. Гал зогсоох хэлэлцээр мягмар гарагаас эхлэн хүчин төгөлдөр болж, арванхоёрдугаар сарын есөн хүртэл үргэлжлэнэ гэв.

Хэд хоногийн өмнө Исламабадын засгийн газар хэдэн долоо хоног үргэлжилсэн ширүүн мөргөлдөөний дараа өөр нэг зэвсэгт бүлэглэл болох “Tehrik-e-Labaik Pakistan” буюу “TLP”-тэй тохиролцоонд хүрсэн юм.

АНУ-ын Төрийн департаментын гадаадын террорист байгууллагуудын жагсаалтад байдаг “TTP” нь Афганистан-Пакистаны хилийн дагуух овог аймгуудад шариатын хатуу хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд олон нийтийг ташуурдах, цаазлах зэрэг харгис хэрцгий арга хэмжээ авч байжээ.

Пакистаны цэргийн довтолгоо тус бүлэглэлийн хүчийг сулруулж, овог аймгууд дахь бэхлэлтээс нь хөөн гаргасан ч хилийн цаана буюу Афганистанд ойролцоогоор 4,000-5,000 орчим дайчдыг хяналтандаа байлгадаг байна.

Эх сурвалж: Reuters

#Пакистан, #талибан,