Пүрэв гарагт Ла-Маншийн хоолойгоор дамжин 1,000 орчим хүн Их Британийн хилээр нэвтэрсэн нь нэг өдрийн дотор хамгийн олон цагаачид тус сувгийг гаталсан явдал болжээ.

Энэ он гарсаар 23,000 гаруй цагаачид Францаас Их Британи руу завиар ирсэн байна. Энэ тоо 2020 онд 8,404 байжээ. Тахал өвчнөөс өмнөх жилүүдэд ихэнх орогнол хүсэгчид нисэх онгоц, усан онгоц эсвэл галт тэргээр ирдэг байсан бол цар тахлаас улбаатай зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас цагаачдад Ла-Маншийн хоолойг завиар туулахаас өөр арга үлдээгүй байна.

Их Британид Ла-Маншийн хоолойгоор дамжин ирсэн хүмүүсийн 98 орчим хувь нь орогнол хүссэн байдаг. Гэвч Ковид-19-ийн цар тахлаас хойш орогнол хүссэн өргөдөл буурч, тахлын өмнөхөөс бага хэвээр байна. 2019 онд 35,737 орогнол хүссэн өргөдөл ирсэн бол 2020 онд 29,815 болж, харин 2021 оны эхний хагас жилийн байдлаар 14,670 өргөдөл ирүүлжээ.

Пүрэв гарагт Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч цагаачдын хилээр гарсан тоог "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгдэв. Тэрээр "Их Британийн олон нийт тус сувагт олон хүн үхэхийг хангалттай харж байсан. Гэвч харгис хэрцгий гэмт бүлэглэлүүд тэдний зовлон зүдгүүрээс ашиг олсоор байгаа бөгөөд манай улс Цагаачлалын шинэ төлөвлөгөөгөөрөө цагаачдыг энэхүү үхлийн аялал хийхэд нөлөөлдөг эвдэрсэн системийг засах болно" гэж хэлэв.

Их Британийн засгийн газар энэ сувгаар цагаачдыг дамжин өнгөрөх боломжгүй болгоно гэж удаа дараа амлаж байсан. Шинэ өөрчлөлтийн дагуу дүрвэгсдийг Их Британид хэрхэн ирсэн зэргээс нь хамааруулан үнэлэх системийг засгийн газар хэлэлцэж байгаа юм.

Засгийн газрын мэдээлснээр “Хууль бус арга замаар ирсэн хүмүүс орогнол хүсэх эрхгүй болно” гэжээ.

Эх сурвалж: BBC

#Их Британи, #Ла-Маншийн хоолой, #цагаачид,