ХБНГУ-ын эрчим хүчний зохицуулагч ОХУ-аас Герман руу чиглэсэн "Хойд Урсгал 2" байгалийн хийн хоолойн зөвшөөрлийг түдгэлзүүлсний дараа Их Британи болон Европын холбооны хийн бөөний үнэ 17 хувиар өссөн байна.
Төслийг баталгаажуулахаас өмнө дамжуулах хоолойн ашиглалтыг хариуцдаг оператор компани Германы хууль тогтоомжийг дагаж мөрдөх шаардлагатай гэж Германы тал мэдэгдэв.
Зохицуулагчийн зүгээс Швейцарьт төвтэй “Хойд урсгал 2”-ын толгой компаниас үндсэн хөрөнгө болон хүний нөөцөө хий дамжуулах хоолойн Герман дахь хэсгийг эзэмшиж, ажиллуулдаг охин компанидаа шилжүүлэх хүртэл зөвшөөрлийн журмыг түр зогсооно гэж мэдэгдэв. Европын Холбооны хийн удирдамжийн дагуу хий үйлдвэрлэгч компани дамжуулах хоолойг эзэмшдэг компаниас тусдаа байх ёстой байна.
Энэхүү шийдвэр нь төслийг хэдэн сараар хойшлуулах магадлалтай бөгөөд Германы зөвшөөрлийг авсан ч дараа нь Европын Комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай юм.
Төслийн зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс өмнө хийн үнэ аль хэдийн өндөр байсан. Шалтгаан нь өнгөрсөн жил Европт хүйтэн өвөл болсон нь нийлүүлэлтэд дарамт болж, улмаар нөөцөд байгаа хийн хэмжээ хэвийн хэмжээнээс хамаагүй бага болжээ.
Германы бизнесүүд 1,225 км урттай тус хийн хоолойд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд түүний хөгжилд Канцлер асан Герхард Шрөдер ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.
Гэсэн ч шүүмжлэгчид энэ хоолой нь Европын Орос улсаас эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлнэ гэж эмээдэг байна.
Дамжуулах хоолойн ажил есдүгээр сард дууссан боловч нээлтийг хойшлуулсаар байсан.
Балтийн тэнгисээр дамжих "Хойд урсгал 2" нь Москвагийн Германд нийлүүлэх байгалийн хийн экспортыг хоёр дахин нэмэгдүүлэхээс гадна хуучин хоолой дамжин өнгөрдөг Украиныг тойрсноор транзит тээврийн хураамжаас олдог орлого нь зогсож тус улсад хүндээр тусах юм.
Эх сурвалж: BBC

#"Хойд урсгал 2" хийн хоолой, #Хийн хоолой,