“Apple” компани хэрэглэгчдэдээ төхөөрөмжөө засах боломжийг олгохоор төлөвлөж байна. Лхагва гарагт тус компани “Apple”-ийн бүтээгдэхүүний сэлбэг хэрэгслийг ирэх оны эхээр худалданд гаргах шинэ хөтөлбөрөө зарлав. “Self Service Repair” гэх энэхүү программ нь хэрэглэгчдэд эвдэрсэн төхөөрөмжийг засварлах гарын авлага болох бөгөөд “Apple”-ийн вебсайтад байршуулна гэв.
“Apple” нь эхний ээлжинд дэлгэц, батерей, камерын модулиуд зэрэг солих боломтой 200 гаруй эд анги, багаж хэрэгсэл борлуулах бөгөөд ирэх оны сүүлээр энэ тоог нэмэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн эхний ээлжинд засварын программ нь зөвхөн “iPhone 12” болон “iPhone 13” хэрэглэгчдэд зориулагдсан байх боловч дараа нь “Apple”-ийн шинэ “M1” чипийг ашигладаг “Mac” компьютеруудыг нэмэх юм байна.
“Apple” компани ирэх жил энэ хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхлэх үед сэлбэг хэрэгслийн үнийг дэлгэх боловч бие даасан засвар үйлчилгээ үзүүлэгчдээс авдаг төлбөртэй ижил үнэтэй байна гэж мэдэгджээ. Мөн “Self Service Repair” хөтөлбөр нь зөвхөн АНУ-д нээлтээ хийх боловч 2022 онд уг хөтөлбөрийг бусад улс орнуудад өргөжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Электроникийн үйлдвэрлэгчид төдийгүй трактороос эхлээд эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд бие даасан засварын газруудад хязгаарлалт тавьж, засвар хийх боломжийг хаадаг байна. Жишээлбэл үйлдвэрлэгчид төхөөрөмжнөөс салгах боломжгүй санах ой болон батерей суурилуулж, битүүмжлэлийг тусгай цавуугаар хийдэг зэрэг нь бие даасан засварын бизенес эрхлэгчдэд төхөөрөмжийг засахад хүндрэл учруулдаг бөгөөд энэ нь хэрэглэгчээс илүү их зардал гарах нөхцөл болдог байна. Энэ явдлыг эсэргүүцсэн "засвар хийх эрх" нэртэй хөдөлгөөн бий болжээ.
Долдугаар сард Ерөнхийлөгч Жо Байден Холбооны Худалдааны Комиссоос компаниудад засвар хийх зөвшөөрөл олгохыг шаардсан дүрэм гаргах тушаал гаргасан. Хэдэн өдрийн дараа тус комисс санал нэгтэйгээр үйлдвэрлэгчдийн одоо байгаа засварын хязгаарлалтыг буруушааж, агентлагийн дарга Лина Хан АНУ-ын монополийн эсрэг болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг зөрчиж болзошгүй засварын хууль бус хязгаарлалтыг "үндсээр нь устгах" амлалт өгсөн юм.
Их Британи болон Европын зохицуулагчид төхөөрөмж үйлдвэрлэгчдийг хэрэглэгчдэдээ сэлбэг хэрэгслээр хангахыг албадах хууль тогтоомжийг аль хэдийн баталсан, зарим нь хэлэлцээрийн шатанд байна.
Эх сурвалж: CNN

#iPhone,