Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл алдагдаж, гадаадын сайтад 700 ам.доллароор зарагдаж байгаа асуудал юу болсон талаар ТЕГ-аас тодруулсан.

Түүний асуултад ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ "2.3 сая иргэний мэдээлэл алдагдсан байж болзошгүй мэдээлэл нь аравдугаар сарын 6-нд анх гадны сайтад тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Задарсан мэдээллээс харахад алдагдсан дата нь "Хаан" банкны харилцагчдын мэдээлэл байж болзошгүй байгаа" гэв.

#онцолсон, #хаан банк,