Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд, Социал-Демократ намын дарга Магдалена Андерссон сонгогдсоноосоо хойш 12 цаг хүрэхгүй хугацааны дараа огцрох өргөдөл гаргасан нь улс орныг улс төрийн тодорхойгүй нөхцөл байдалд оруулав.

Ногоон намын эвслээс гарах шийдвэр нь Ерөнхий сайд Андерссоныг огцроход нөлөөлжээ. Дөнгөж лхагва гарагт тус улсын анхны эмэгтэй ерөнхий сайдаар томилогдоод байсан Андерссон улсын төсвөө парламентаар батлуулж чадаагүй бөгөөд үүний дараа Социал-Демократ намтай хамтран засгийн газар байгуулалцсан Ногоон нам эвслээс гарах шийдвэрээ зарласан байна.

Лхагва гарагт болсон ерөнхий сайдын санал хураалтын өмнө Андерссон Зүүний намын дэмжлэгийг авах тохиролцоонд хүрч, хариуд нь тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг нь төсөвтөө тусгахаар болсон юм. Гэвч Зүүний намтай хийсэн тохиролцоог эсэргүүцсэн Төвийн нам Андерссоны төсвийг дэмжихээс татгалзаж, парламентад эсрэг санал өгсөнөөр төсөв нь унасан байна.

Харин парламент сөрөг хүчний консерватив үзэлтэй Дундад нам, Христийн ардчилсан нам, хэт барууны үзэлтэй Шведийн Ардчилсан намуудын танилцуулсан төсвийг баталжээ. Гэтэл төсвийг эсэргүүцсэн Ногоон нам засгийн газрын эвслээс гарахаа зарласан байна. Шалтгаан нь төсөвт шатахууны татварыг бууруулах төлөвлөгөөг багтаасан нь утааны хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэнэ гэж Ногоонтнууд мэдэгдэв.

Энэ нь Зүүн ба Төвийн намуудын дэмжлэгтэй сонгогдсон Ерөнхий сайд Андерссоныг огцрох өргөдлөө өгөхөөс өөр аргагүйд хүргэжээ. Учир нь Шведийн үндсэн хуулийн дагуу эвслийг байгуулалцсан нэг нам нь эвслээс гарвал хамтарсан засгийн газар огцрох ёстой байдаг байна.

Андерссон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд хэлэхдээ "Би эрх зүйн чадамжгүй засгийн газрыг тэргүүлэхийг хүсэхгүй байна" гээд нэг намын, социал демократ засгийн газарт дахин тэргүүнээр сонгогдоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Парламентын дарга Андреас Норлен шинээр сонгогдсон Ерөнхий сайд Андерссоны огцрох өргөдлийг хүлээн авч, пүрэв гарагт намуудын дарга нартай уулзсаны дараа эцсийн шийдвэрийг гаргана гэж мэдэгдэв.

Эх сурвалж: The Guardian

#Магдалена Андерссон, #Швед улс, #Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд 12 цаг хүрэхгүй хугацааны дараа огцрох шийдвэр гаргажээ,