Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг НИТХ-аар хэлэлцлээ. Энэ онд хувьчлахаар төлөвлөсөн ч цар тахалтай холбоотойгоор дуудлага худалдаа зохион байгуулаагүйгээс хойшлогдсон 26 объектийг ирэх онд хувьчлах өмчийн жагсаалт руу шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцолсон юм.
2022 онд шинээр хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дахь Ахуйн үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дахь Мал эмнэлгийн барилга, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дахь Монгол шуудангийн 46 дугаар салбарын түрээсэлж буй барилга, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороон дахь Монгол шуудангийн 21 дүгээр салбарын түрээсэлж буй барилгыг багтаахаар төлөвлөсөн байна.
НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс нийслэлийн өмчийн жагсаалтаа нарийвчлан гаргаж, өмчлөх хөрөнгийн үнэлгээг үнэн зөвөөр гаргах, жил бүрийн дуудлага худалдааны жагсаалтыг гаргаж үр дүнг гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
НИТХ-аар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө байсан юм. Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт харьцангуй өндөр хувьтай байгаагийн дээр зөвшөөрөлгүй баригдсан олон тооны гараашийг буулгаж, нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн, хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлсөн гэхчилэн сайн үйл хийснийг НИТХ-ын төлөөлөгчид сайшааж байгаагаа илэрхийллээ.
Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөлтөд нийслэл Улаанбаатар хотын хилийн цэсийн маргааныг нэг мөр болгон цэгцэлж, тогтоох, нийслэлийн нутаг дахь оршуулгын газруудын газрыг хэрхэх тухай шийдэлд хүрэх, газар чөлөөлөлт, нөхөн төлбөрийн мэдээллийг иргэдэд нээлттэй түгээх зэрэг саналыг илэрхийлсэн.
2022 онд 5495 иргэнд нэгж талбар газар буюу нийтдээ 356 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээр иргэд нь тухайн газартаа олон жил амьдарсан ч өмчлөх эрхээ авч амжаагүй хүмүүс юм байна. Түүнчлэн зөвшөөрөлгүй баригдсан гарааш буулгах ажлыг ирэх онд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ

#5495 иргэнд газрыг нь өмчлүүлэхээр төлөвлөжээ, #НИТХ,