Хятад улс дахин нэг тэрбум тун ковидын вакциныг Африкт нийлүүлж, ирэх гурван жилийн хугацаанд Хятадын компаниудыг тус тивд 10 тэрбум доллароос багагүй хөрөнгө оруулалт хийхийг дэмжинэ гэж Ши Жиньпин даваа гарагт мэдэгдэв.
Хятад улс өмнө нь Африкт 200 сая орчим тунг нийлүүлсэн ч вакцинжуулалтын түвшин хангалтгүй хэвээр байгаа бөгөөд Өмнөд Африкаас анх илэрсэн коронавирусийн шинэ хувилбарын тархалт бүс нутагт нэмэгдсээр байна.
Амласан нэг тэрбум тунгийн 600 сая тунг хандив, 400 сая тунг Хятадын компаниуд болон Африкийн холбогдох орнуудын хамтарсан үйлдвэрлэл зэрэг бусад арга замаар олгохоор шийдвэрлэжээ. Мөн Африкт эрүүл мэндийн 10 төсөл хэрэгжүүлж, 1500 эрүүл мэндийн мэргэжилтэн илгээхээр болсон байна.
Ши Жиньпин Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын нээлтийн үеэр видео холбоосоор хэлсэн үгэндээ Хятад, Африкийн хил дамнасан юанийн төвийг байгуулж, Африкийн санхүүгийн байгууллагуудад 10 тэрбум ам.долларын зээлийн шугам бий болгоно гэжээ.
Мөн Африкийн экспортыг дэмжих, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, Хятад Африкийн аж үйлдвэрийн парк байгуулахад зориулж 10 тэрбум ам.долларын худалдааны санхүүжилт олгоно гэж мэдэгдсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ Африкийн гол эх үүсвэрийн нэг болох түүхий газрын тос, ашигт малтмалын импортын хэмжээ ойрын гурван жилд 300 тэрбум долларт хүрч, хоёр тал эрүүл мэнд, дижитал инноваци, худалдааг дэмжих, ногоон хөгжил зэрэг салбарт хамтран ажиллана гэв.
Зарим шинжээчдид Хятад улсын түүхий эдийн дэд бүтцийн хэлэлцээр их хэмжээний өртэй улс орнуудад хүнд ачаа болж байна гэж шүүмжилдэг. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Хятадын хөрөнгө оруулагчидтай зургаан тэрбум ам.долларын гэрээг хэлэлцэж байгаа бөгөөд уг гэрээ нь Конгогийн талд хангалттай ашиггүй байхвий гэсэн болгоомжлолтой байна.
Эх сурвалж: Reuters