Хүүхдийн мөнгө, асаргааны тэтгэмж, эхийн алдар одонгийн тэтгэмжийг сар бүрийн 20-ноос олгож эхэлдэг. Тэгвэл энэ сард хугацааг урагшлуулжээ.
Тодруулбал, энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр болон тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгийг олгох хуваарийг ХХҮЕГ-аас танилцуулсан бөгөөд арванхоёрдугаар сарын 13-наас хүүхдийн мөнгө, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ болон тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг олгохоор болсон байна.
#онцолсон, #тэтгэвэр, #халамж,