13 настай монгол охиныг үе тэнгийн дөрвөн солонгос охин хэрцгийгээр тамлан зовоосон хэргийн мөрөөр БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ анхаарал тавьж ажиллаж эхэлсэн билээ. Тэгвэл тус ЭСЯ-наас дараах мэдээллийг өглөө.

-Өмнөд Генсан аймгийн Янгсан хотын дунд сургуульд сурдаг Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагчтай үе тэнгийн хүүхдүүд нь зүй бусаар харьцаж, сэтгэл санааны болон бие махбодийн хувьд хүчирхийлэн дарамтлаж видео бичлэг хийсэн хэрэгтэй холбогдуулан Пусан дахь Консулын газар орон нутгийн хууль хяналтын болон холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдон ажиллаж байгаа бөгөөд хохирогчийн ар гэртэй холбоотой байгаа болно.

Юуны өмнө манай хүсэлтийн дагуу хохирогч болон ар гэрийнхний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг Солонгосын Цагдаагийн газраас авч байна. ЭСЯ-наас уг хэргийг БНСУ-ын Гадаад хэргийн яаманд албан ёсоор тавьж Монгол Улсын иргэний эрх, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн тухай байр сууриа илэрхийлсэн бөгөөд уг хэргийг холбогдох хуулийн хүрээнд, хөндлөнгийн оролцоогүйгээр, шударгаар, ил тод, шуурхай шийдвэрлэж, гэм буруутай этгээдэд зохих ёсны шийтгэлийг ногдуулахыг мэдэгдсэн.

БНСУ-ын Гадаад хэргийн яамны зүгээс нийгмийг цочроосон уг хэрэг явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлж, хэргийг онцгойлон анхааран, мөрдөн шалгаж буй хууль хяналтын холбогдох байгууллагаас шуурхай арга хэмжээ авч, хоёр улсын харилцаанд нөлөөлөхгүйгээр шийдвэрлэх, мөн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хэргийг шуурхай, үнэн зөв шийдвэрлэх, мэргэшсэн өмгөөлөгчөөр хангах зэрэг монголын талаас тавьсан хүсэлтэд дэмжлэг үзүүлж, хэргийн явцыг мэдээлж нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн.ЭСЯ, Пусан дахь Консулын газрын зүгээс хэргийг мөрдөн шалгах явцад хохирогчийн эрх хангагдаж буй эсэхэд хяналт тавих, эрхийг нь хамгаалах чиглэлээр Консулын тухай Венийн конвенци зэрэг олон улсын хуулийн хэм хэмжээний хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. Уг хэрэг шалгагдаж байгаа бөгөөд хохирогч охин болон ар гэрийнхний сэтгэл санаа хүнд, мөн хувь хүний нууцтай холбоотойгоор хэргийн явцын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг иргэд та бүхэн ойлгохыг хүсье. Хэргийн явц, шийдвэрлэлтийн талаар холбогдох мэдээллийг ЭСЯ, Пусан дахь Консулын газраас тухай бүр мэдээлнэ гэлээ.

...............

БНСУ-д оршин сууж буй манай иргэд, ялангуяа визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар амьдарч байгаа иргэдийн эрх зөрчигдөх асуудал сүүлийн үед нэмэгдэж буйтай холбоотойгоор манай иргэдтэй холбоотой эрх зөрчигдсөн болон ноцтой гэмт хэргийн мэдээллийг ЭСЯ-нд тухай бүр шуурхай ирүүлж байх хүсэлтийг БНСУ-ын Цагдаагийн байгууллагад тавьсан бөгөөд энэ чиглэлээр солонгосын талтай цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах аж.

#хэрэг зөрчил,