Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хуулийн байгууллага шалгасаар байгаа. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн юм.
Тэгвэл прокуророос эл хэргийг Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, зүйл ангийг нь хүндрүүлсэн байна. Энэ зүйл ангиар яллавал Н.Түвшинбаяр 5-12 жилийн хорих ял эдлэх нөхцөл байдал үүсэх юм.

#МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, #Н.Түвшинбаяр,