Даваа гарагт Ерөнхийлөгч Владимир Путин Шинэ Делид айлчлах үеэр Орос, Энэтхэг улсууд худалдаа наймаа, зэвсгийн холбогдолтой олон хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Энэтхэг улс 600,000 гаруй “Калашников” автомат буу үйлдвэрлэхээр тохиролцжээ.

Путин ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд нар болон Гадаад хэргийн сайд нарын хамт Энэтхэгт айлчилсан бөгөөд хоёр улс 2031 он хүртэл цэрэг, техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2025 он гэхэд нэг жилийн худалдааны эргэлтийг 30 тэрбум долларт хүргэх амлалт өгсөн байна.

Хэлэлцээний дараа нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд Орос, Энэтхэг хоёр "Батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа цэргийн техник хэрэгслийн үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлэв" гэжээ.

Энэтхэгийн тал “АК-203” автомат бууг үйлдвэрлэх хэлэлцээрээс гадна Орос улс “С-400” агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг үргэлжлүүлэн нийлүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв.

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Харш Вардхан Шрингла хэлэхдээ хоёр улс ган, усан онгоцны үйлдвэрлэл, нүүрс, эрчим хүч зэрэг 28 хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байна. Одоогоор “С-400” пуужингийн систем нийлүүлэх тухай 2018 онд байгуулсан гэрээ хэрэгжиж байгаа гэж тэрээр нэмж хэлэв.

Мөн Оросын “Роснефть” компани Энэтхэгийн “Indian Oil” корпорацтай 2022 оны эцэс гэхэд хоёр сая тонн газрын тос нийлүүлэх гэрээ байгуулсан гэж мэдэгдлээ. Түүнчлэн ОХУ-аас Энэтхэгт гангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тасралтгүй нүүрс нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Үүний зэрэгцээ Путин, Моди нар Афганистаны нөхцөл байдлын талаар ярилцаж, тус улсыг хэзээ ч олон улсын терроризмын бүс болгохгүй байх тал дээр амлалт өгчээ.

Энэтхэг улс Москватай хэлэлцээр хийсэн явдал нь “Оросын цэргийн техникийг худалдан авахаас сэргийлэх” зорилготой 2017 онд батлагдсан АНУ-ын хуулийн дагуу АНУ Энэтхэгийн эсрэг хориг арга хэмжээ авах эрсдэл дагуулж байна.

Эх сурвалж: CNN

#В.Путин, #ОХУ, #Энэтхэг улс,