Австрали улс 2022 онд Хятадад болох Өвлийн Олимпын наадамд дипломат хориг тавьж, АНУ-тай нэгдэж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ.

Ерөнхий сайд Скотт Моррисон хэлэхдээ энэ шийдвэр нь Хятадын Шинжаан мужид "хүний ​​эрх зөрчигдөж байгаа" болон "Австралийн талаас байнга дэвшүүлж ирсэн бусад олон асуудал"-ын хариу үйлдэл гэж тайлбарлажээ.

Моррисон хэлэхдээ дипломат хориг тамирчдад хамаарахгүй гэв.

Тэрээр сүүлийн жилүүдэд Хятадтай харилцаа муудсан тул Австрали улс хоригт нэгдсэн нь гайхах зүйл биш гээд “Австралийн үндэсний эрх ашигт нийцэж байгаа учраас би үүнийг хийж байна. Энэ бол зөв зүйл" гэжээ.

Түүнчлэн Хятад улс харилцаагаа сайжруулах боломжоос татгалзаж байна хэмээн буруутгаж, Австрали хоёр талын яриа хэлэлцээнд нээлттэй хэвээр байна гэж мэдэгдэв. Хятадын засгийн газар Австралийн улс төр, нийгэмд хөндлөнгөөс оролцож, аюулгүй байдалд заналхийлж байна гэж Канберра үзэж байгаа юм.

Даваа гарагт АНУ Хятадын хүний ​​эрхийн асуудлыг хөндөж, Бээжинд болох наадамд дипломат төлөөлөгчдөө оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Хятад улс АНУ-ын мэдэгдлийг буруушааж, хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн бөгөөд одоогоор нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.

Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан АНУ-ыг "спортын талбарт улс төржихгүй байх дүрэм"-ийг зөрчсөн гэж буруутгаад, хоригийг "худал, цуурхал дээр үндэслэсэн" гэж мэдэгдсэн.

Канад, Япон зэрэг бусад улс орнууд ч мөн адил Наадамд дипломат хориг тавих талаар хэлэлцэж байна. Одоогоор Шинэ Зеланд улс ковидтой холбоотой асуудлаар албан тушаалтнаа илгээхгүй гэдгээ мэдэгдсэн.

Австралийн Олимпын хороо засгийн газрынхаа дээрх алхмыг дэмжиж байгаа ч 40 орчим тамирчдынхаа аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэж байна гэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

#Австрали улс, #Бээжингийн өвлийн олимп, #дипломат хориг,