Канад, Их Британи улс Австрали, АНУ-тай нэгдэн Бээжинд болох Өвлийн Олимпын наадамд дипломат хориг тавихаа мэдэгдлээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэлэхдээ "Хятад дахь хүний ​​эрхийн талаар өрнөдийн орнууд удаан хугацааны турш санаа зовж буйг Бээжин мэдэж байгаа. Тиймээс дипломат төлөөлөгчөө илгээхгүй байхаар шийдсэн нь гайхах зүйл биш" гэжээ.

Канад дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Трюдогийн мэдэгдэлд хариу болгож "Үзэл суртлын өрөөсгөл хандлага, худал хуурмаг, цуурхал дээр үндэслэн Канад болон барууны цөөн хэдэн орнууд Бээжингийн Олимп, Паралимпын өвлийн наадамд саад учруулахыг оролдож байгаа нь улс төрийн заль мэх гэдэг нь илт байна. Тэдний болхи тоглолтыг дэмжихгүй бөгөөд бүтэлгүйтэх нь гарцаагүй" гэж хэвлэлийн төлөөлөгч бичгээр хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Үүний зэрэгцээ, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоноос Вашингтоны жишгийг дагах эсэхийг асуухад "Бээжинд болох өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлох болно, ямар ч сайд, албан тушаалтан оролцохгүй. Харин спортод хориг тавих нь ухаалаг хэрэг гэж би бодохгүй байна, Британийн тамирчид олимпд өрсөлдөх болно" гэж хариулжээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлэхдээ тус хороо "Олимпын наадамд оролцох тамирчдын асуудалд үргэлж санаа тавьж ирсэн. Тиймээс бид эдгээр бүх засгийн газруудын наадамд оролцох тамирчдадаа дэмжлэг үзүүлж байгааг сайшааж байна" гэж виртуал хэвлэлийн бага хурал дээр хэлэв.

"Синьхуа" агентлагийн мэдээлснээр "Бээжин-2022"-ын тамирчдын хорооны дарга наадмыг тамирчдын дэвжээ болохоос улс төрийн талбар биш гэдгийг онцолсон байна.

"Спортыг улстөржүүлж, Олимпын наадмыг улстөрчид улс төрийн зорилгоор ашиглах нь Олимпын Хартыг зөрчиж байгаа үйлдэл" гэж Хятадын Өвлийн Олимпын алтан медальт Ян Ян хэлэв.

Одоогоор АНУ-ын холбоотон Япон улс засгийн газрын гишүүдээ наадамд оролцуулахгүй байх талаар хэлэлцэж байгаа гэж лхагва гарагт “Sankei Shimbun” өдөр тутмын сонинд бичжээ.

Эх сурвалж: Reuters

#Бээжингийн өвлийн наадам, #Их Британи, #Канад Улс,