НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Сүхбаатар дүүргийн Бэлхийн 54 дүгээр гудамжинд байрлах гүний худаг, Сонгинохайрхан дүүргийн Шандын 14 дүгээр гудамж, Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжинд байрлах ус түгээх байрыг нийслэлийн өмчид бүртгэлээ.
Харин нийслэлийн өмчөөс Баянзүрх дүүргийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын агуулах, гаражийн барилга, 20 дугаар цэцэрлэгийн В байрыг акталж хасав. Тодруулбал нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэмжээг нэмэх, авто замын түгжрэлийг багасгах зорилгоор зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлыг баталлаа. Жагсаалтад тус цэцэрлэгийн балансад бүртгэлтэй агуулахын байр, хоёр гараж багтаж, буулгажээ.
Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэгийн B байрны хувьд бага сургуулийн зориулалтаар барьж, 2003 онд ашиглалтад оруулсан. Тус барилга нь “Амгалан” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байсан бөгөөд 2018 оноос ашиглагдаагүй. Тус барилгын газарт улсын төвсийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэг барих аж.
Түүнчлэн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 6.583 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг шинээр байгуулсан сургууль, цэцэрлэгийн балансад шилжүүлжээ.

#Нийслэлийн өмчид гүний худаг болон ус түгээх хоёр байрыг бүртгэлээ, #НИТХ,