Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу халдвал Орос улс асар их үр дагавар, их хэмжээний хохирол амсах болно гэж "Долоогийн бүлэг" (G7) ням гарагт анхаарууллаа.

Орос ирэх жил гэхэд Украин руу 175,000 цэргээр довтолгоо хийхээр төлөвлөж байж магадгүй гэж АНУ-ын тагнуулынхан үзэж байгаа бол Кремль үүнийг үгүйсгэсэн. Мөн НАТО ажиллагаагаа тэлж байгаа нь Орос улсад заналхийлсэн үйлдэл бөгөөд 1991 онд ЗХУ задран унасны дараа өгсөн амлалтаа зөрчиж байна гэж мэдэгдсэн билээ.

Английн хойд хэсгийн Ливерпүүл хотод болсон “Их Долоо”-ийн уулзалтын үеэр төлөөлөгчид Орос улс Украины ойролцоо цэргийн хүчээ нэмэгдүүлж байгааг буруушааж, хурцадмал байдлыг намжаахыг Москвад уриаллаа.

Мэдэгдэлд "Украины эсрэг цэргийн түрэмгийлэл үйлдвэл хариуд нь асар их үр дагавар, маш их хэмжээний хохирол амсана гэдэгт Орос эргэлзэх хэрэггүй. Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, түүнчлэн тусгаар тогтносон аливаа улс ирээдүйгээ өөрөө тодорхойлох эрхийг баталгаажуулахын төлөө тууштай байхаа бид дахин баталж байна” гэжээ.

Түүнчлэн "Хурцадмал байдлыг намжааж, дипломат харилцааг мөрдөж, цэргийн үйл ажиллагааны ил тод байдлын талаарх олон улсын амлалтаа биелүүлэхийг Орос улсад уриалж байна" гэж мэдэгдэв.

“Их Долоо”-ийн дээрх мэдэгдлээс өмнө буюу бямба гарагийн орой Лондон дахь Оросын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасан байна. "Орос улс НАТО-д хурцадмал байдлыг намжаах арга замын талаар олон удаа санал тавьсан. “Их Долоо”-ийн форум нь тэдгээрийг хэлэлцэх боломж байж болох ч өнөөг хүртэл бид түрэмгий уриа лоозонгоос өөр юу ч сонсохгүй байна" гэж Элчин сайдын яамны мэдэгдэлд дурджээ.

“Их Долоо”-ийн бүлэгт Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, мөн Европын холбооны төлөөлөгч багтдаг.

Эх сурвалж: Reuters

#Их долоогийн бүлэг, #ОХУ, #Украйн,