“Parker” нэртэй тандалтын төхөөрөмж нарны агаар мандал буюу нарны титэм хэсэгт богино хугацаанд нисэж чадсан нь анх удаа болж буй түүхэн явдал гэж АНУ-ын сансрын агентлаг (НАСА) мэдээллээ.
Энэ үйл явдал дөрөвдүгээр сарын 28-нд болсон боловч мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа баталж байгаа нь энэ аж. “Parker” төхөөрөмж нарны хэт халуун агаар, цацрагийг тэсвэрлэж чадсан төдийгүй мэдээлэл цуглуулж амжсан байна.
НАСА-гийн гелиофизикийн шинжлэх ухааны хэлтсийн дарга Никола Фокс "Саран дээр газардсан нь эрдэмтдэд сарны үүслийг ойлгох боломж олгосон шиг Наранд хүрэх нь бидэнд хамгийн ойр орших од болон түүний Нарны аймагт үзүүлэх нөлөөний талаарх чухал мэдээллийг олж илрүүлэхэд туслах хүн төрөлхтний хувьд асар том алхам юм" гэж хэлэв.
“Parker” нь тус агентлагийн урьд өмнө хийж байсан хамгийн зоригтой даалгавруудын нэг юм. Төхөөрөмжийг гурван жилийн өмнө хөөргөсөн бөгөөд олон удаагийн давтамжтайгаар наранд улам ойртох зорилготой байна.
Сансрын хөлөг 500,000 км/цаг-ийн хурдтай. Төхөөрөмж асар хурдтай учраас нарны агаар мандалд хурдан орж, хурдан гарах төдийгүй дулааны хамгаалалтаар хамгаалсан багаж хэрэгсэл нь нарны орчинд хэмжилт хийх боломжтой юм.
“Parker” Альфвен долгионы бүсийг давснаар нарны гадаргуу буюу фотосферт 13 сая км-ийн зайтай ойртсон байна. Альфвен долгионы бүс гэдэг нь титмийн гадна талын ирмэг бөгөөд нарны таталцал, соронзон хүчний нөлөөгөөр нартай холбогддог нарны материалууд энд чөлөөтэй задарч, сансар огторгуйд тардаг юм.
Цуглуулсан өгөгдлөөс нь үзвэл төхөөрөмж таван цагийн хугацаанд тус бүсийн дээгүүр болон доогуур гурван удаа дамжин өнгөрсөн байна.
Калифорнийн Их Сургуулийн Стюарт Бэйл хэлэхдээ "Бид нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөнийг харсан. Титэм дотор нарны соронзон орон илүү хүчтэй болж, тэндхийн бөөмсийн хөдөлгөөнд давамгайлж байв. Тиймээс энэ бүсэд орсноор сансрын хөлөг нь Нартай бодитоор холбогддог материалаар хүрээлэгдсэн" гэжээ.
“Parker” даалгаврын шинжлэх ухааны баг ирээдүйд нарны титэм рүү улам гүнзгий нэвтэрч, илүү их мэдээлэл цуглуулахаар төлөвлөсөн бөгөөд 2025 онд фотосферт 7 сая км хүртэл ойртоно гэсэн зорилго тавьсан байна.
“Parker” болон бусад нарны ажиглалтын даалгавруудаас олж авсан мэдээллүүд нь дэлхий дээр амьдарч буй бүх хүмүүст шууд хамааралтай. Учир нь Наран дээр том тэсрэлт болоход манай гаригийн соронзон оронд нөлөөлж, харилцаа холбоо тасарч, хиймэл дагуулууд оффлайн горимд шилжиж, цахилгаан сүлжээнүүд цахилгааны гүйдэлд өртөмтгий болох юм. Эрдэмтэд ийм шуургыг урьдчилан таамаглахыг хичээж байгаа бөгөөд “Parker” үүнийг хийхэд нь туслах үүрэгтэй.
Даалгаврын эцсийн үр дүнг Нью Орлеанс дахь Америкийн Геофизикийн Холбооны Намрын чуулган дээр танилцуулах аж.
Эх сурвалж: BBC

#“Parker” нэртэй тандалтын төхөөрөмж, #АНУ-ын сансрын агентлаг, #наса,