Өвлийн улиралд эрчим хүчний хангахын тулд олборлолтоо нэмэгдүүлэхийг засгийн газар уурхайчдад үүрэг болгосноор Хятадын нүүрсний олборлолт арваннэгдүгээр сард дээд амжилт тогтоожээ.

Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч, хэрэглэгч Хятад улс өнгөрсөн сард 370.84 сая тонн бохир чулуужсан түлш олборлосон тухай Үндэсний статистикийн товчооны лхагва гарагт гаргасан тоо баримтаар харуулав.

Энэ нь аравдугаар сард тогтоосон 357.09 сая тоннын рекордыг эвдсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувиар өссөн байна. Түүнчлэн 2021 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар үйлдвэрлэлийн хэмжээ 3.67 тэрбум тоннд хүрч, өнгөрсөн оныхоос 4.2 хувиар өссөн байна.

Өвлийн улиралд дулаан, эрчим хүч үйлдвэрлэхэд зориулж нүүрс, байгалийн хий зэрэг эрчим хүчний хангамжийг хангалттай хэмжээнд хүргээх шаардлагатай байгааг төв засгийн газар удаа дараа онцолж ирсэн.

Эрх баригчид нүүрсний үнийг барихыг хичээж, есдүгээр сарын эрчим хүчний хямралыг дахин давтагдахаас сэргийлж нүүрс олборлогчдыг дээд хүчин чадлаараа ажиллахыг аравдугаар сараас хойш даалгасан билээ. Есдүгээр сард улс орон даяар цахилгаан эрчим хүчний хомсдол үүсэхэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдаж, бүтээгдэхүүний анхны үнэ нэмэгдэхэд хүрсэн юм.

Сүүлийн үед Хятадын нүүрс олборлолтоор тэргүүлэгч бүс нутагт хууль бус олборлолтыг таслан зогсоож байгаагаас тус улсын олборлолтоо нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгджээ. Үүний улмаас Хятадад нүүрсний үнэ нэмэгдсэн.

Гэхдээ хамгийн идэвхтэй эрчим хүчний нүүрсний фьючерсийн гэрээ лхагва гарагт 0.1 хувиар өсөж, тонн нь 717.8 юаньд хүрсэн ч аравдугаар сарын дундуур тогтоосон дээд амжилтынхаа талд ч хүрэхгүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#Нүүрс, #ХЯтад,