Кремль Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар мэдээлжээ
ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай ганцаарчилсан уулзалт хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх бөгөөд үүнд улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн салбарт стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх асуудлыг авч үзэхээр төлөвлөж байгаа талаар Кремлийн Хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хоёр удаа уулзаж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард ОХУ-ын Сочи хотноо уулзаж, хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцож байсан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал нь Төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш анх удаа хийж буй айлчлал юм.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

#ОХУ, #Путин, #У.Хүрэлсүх, #Хүрэлсүх,