Мьянмарын хойд хэсэгт хаш чулуу олборлодог газарт хөрсний гулгалт болсны улмаас олон хүн гэмтэж, нэг хүн нас барж, 70 орчим хүн сураггүй алга болжээ. Хөрсний гулгалт Качин мужийн Хпакант дүүрэгт орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 04:00 цагийн орчимд болсон байна.
Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирогчдын ихэнх нь хууль бусаар хаш олборлогчид байжээ. Мьянмар бол дэлхийн хаш чулууны хамгийн том нийлүүлэгч боловч тус улсын уурхайнуудад олон жилийн турш олон осол гардаг байна.
Хпакант хотод хаш олборлохыг хориглодог боловч орон нутгийн иргэд Ковид-19 тахлын улмаас ажилгүй болж, ядууралд нэрвэгдсэнээс үүдэн хууль дүрмийг үл харгалзан олборлолт хийж байжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Хпакант дахь хаш чулууны ордод хөрсний гулгалт үүссэний улмаас 10 уурхайчин сураггүй алга болсон байна.
2020 онд 160 гаруй хүн уул уурхайн хог хаягдал нуур руу унахад нас барсан нь Хпакант хотод болсон хамгийн аймшигтай гамшгийн нэгд тооцогддог байна.
2018 онд эрдэнийн чулуу олборлох тухай шинэ хууль батлагдсан ч хууль бус үйлдлийг таслан зогсооход хангалттай тооны байцаагч байдаггүй, мөн тэдгээр байцаагчид хязгаарлагдмал эрх мэдэлтэй гэж засгийн газрыг шүүмжилдэг.
Мьянмарын хаш чулууны худалдаа жилд 30 тэрбум долларыг давдаг бөгөөд Хпакант хотод дэлхийн хамгийн том хаш чулууны уурхайн талбай байдаг байна.
Эх сурвалж: BBC