НЗДТГ-ын судалгаанаас харахад нийслэлийн иргэд автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа. Одоогоор Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь түгжрэлтэй байгаа юм. Нийслэлийн Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Намууны хэлснээр Улаанбаатар хотын замын чадамж нь 20-25 км цаг хурдтай явах дундаж хурд нь 230.000 машинд зориулагдсан байдаг. Гэтэл нийслэл хотод давхардсан тоогоор өдөрт дунджаар 620.000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь замын ачаалал хэвийн хэмжээнээсээ даруй 3 дахин их буюу 7-13 км.цагийн дундаж хурдтайгаар хөдөлгөөн үргэлжилж 6айна.
-Нийслэл хотод давхардсан тоогоор өдөрт дунджаар 620.000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Гэвч Улаанбаатар хотын замын чадамжийн хувьд бол 20-25 км цаг хурдтай явах дундаж хурд нь 230.000 машинд зориулагдаад байдаг. Гэтэл энэ тооноос харахад замын чадамж нь гурав дахин нэмэгдсэн. Үүнээс шалтгаалаад оргил ачааллын үеүд болон бусад үеүдэд замын дундаж ачаалал 7-13км.цагийн дундаж хурдтайгаар хөдөлгөөн үргэлжилж байна. Гол шалтгаан нөхцөлүүд нь хэлтэрхий нэг газраа төвлөрсөн. Нэг ёсондоо төв талбайгаа тойрсон 2км радиус дотор 80-90 төрийн үйлчилгээний байгууллагууд байгаад байгаа.
Хоёрдугаарт бол төмөр замтай нэг түвшинд огтлолцдог тэр төмөр замыг гаргахын тулд гүүрэн гарц байдаг хоёр нь хотын төвөөр явцан. Тэр дөрвөн ширхэг гүүрийг нааш цаашаа давах хөдөлгөөнөөс шалтгаалаад Улаанбаатар хотын урд болон хойд хэсгийн түгжрэлүүд нэмэгддэг. Цаашдаа энэ хөдөлгөөнийг яаж сааруулах гэдэг зүйл маань өөрөө бодлогын төвшинд, засгийн газрын түвшинд хийгдэх том том ажлуудаас шалтгаалахгүй бол одоо байгаа зохион байгуулалтаар бол бид нар ямар нэгэн байдлаар энэ дундаж хурдыг дээшлүүлэх ямар ч боломжгүй болоод байна. Яагаад гэхээр замын чадамж нь тээврийн хэрэгсэлээсээ гурав дахин бага.
-Улаанбаатар хотын замын ачааллын оргил цаг 07.00-09.30 цагийн хооронд буюу сургууль, цэцэрлэг эхлэх мөн иргэдийн ажилдаа явах цаг байдаг. Үдээс хойш 17.00-20:30 минутын хооронд мөн давтамжтай нэмэгддэг байгаа. Нийслэлийн хэмжээнд дунджаар нэг албан хаагчид 1200 тээврийн хэрэгсэл ногдож байгаа гэсэн судалгаа байдаг. Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн бол хүн хүчний бололцоо бас дутмаг байгаа.
Эх сурвалж: А25 суваг

#онцолсон, #автозам, #түгжрэл,