Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавяъяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар байгууллагын хамт олонд гардуулан өглөө.

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК 60 жилийн түүхэн замналын хугацаанд эрчим хүчний боловсон хүчний нөөцийг бэлтгэх, техник технологийн дэвшил шинэчлэл, үйлдвэрлэлийн чанар, цар хүрээгээ нэмэгдүүлсэн үзүүлэлтээр эрчим хүчний салбарын хөгжилд түүхэн хувь нэмрээ оруулж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цахилгаан дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай хангаж, техник технологийн шинэчлэл, эдийн засгийн үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн тус байгууллагын үе, үеийн ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилчднуудын хичээл зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар танай хамт олныг “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнасныг тохиолдуулан өөрийн болон Эрчим хүчний яамны хамт олны өмнөөс та бүхэнд улс орон, ард түмнээ илч гэрлээр хангах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж, ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар хөгжин дэвжих болтугай” гэлээ.

Толгойтын цахилгаан станцыг 1958 оны арванхоёрдугаар сарын 29-нд БНМАУ ба БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу барьж байгуулах ажил 1960 оны гуравдугаар сараас эхэлж, 1961 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 19:20 минутад залгаж Толгойтын мах комбинат, Тоосгон заводод анхны цахилгаан гүйдлийг өгчээ. БНХАУ-ын зээл тусламжаар 18 сарын дотор барьсан бөгөөд 1961 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр уг станцыг хүлээн авах комиссын даргаар БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны сайд П.Дамдин, комиссын орлогч бөгөөд ажлын группийн даргаар Ардын их хурлын депутат, цахилгаан ашиглалт монтажийн газрын ерөнхий инженер Я.Намсрай нар ажилласан байдаг.

“Дулааны II цахилгаан станц” ТӨХК нь нийслэлийн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахилгаан дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргээ 60 жилийн хугацаанд нийтдээ 6 тэрбум 272 сая/квт цахилгаан эрчим хүч боловсруулж, 5 тэрбум 122 сая/квт цахилгаан эрчим хүч, 11203 мян.Гкал дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж системд нийлүүлжээ.

Өдгөө Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан дулааны хэрэгцээ шаардлага, хөгжлийн чиг хандлагын амин чухал эх үүсвэрийг бий болгож, техник технологийн шинэчлэл хийх замаар станцын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахын зэрэгцээ 300 МВт-ын станц барих техник, эдийн зэсгийн үзүүлэлт /ТЭЗҮ/-ийг боловсруулж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр зорин ажиллаж байна.

#"Дулааны хоёрдугаар цахилгаан станц" ТӨХК, #Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, #Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, #Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,