НҮБ-ын өндөр албан тушаалтан Мьянмарын зүүн хэсэгт 30 орчим энгийн иргэн амиа алдаж, цогцсыг нь шатаасан хэрэгт харамсаж байгаагаа илэрхийлээд, засгийн газраас ил тод мөрдөн байцаалт явуулахыг шаарджээ.

Баасан гарагт Кайя мужийн “PDF” бүлэг засгийн газрын цэргүүдтэй мөргөлдсөний дараа Хпрусо хотын хурдны зам дээр хоёр ачааны машин, нэг суудлын машиныг галдан шатаасан хэрэг гарчээ. Машинаас 27 цогцос олдсон байна.

Уг хэргийн үеэр тус бүс нутагт хүмүүнлэгийн ажил хийгээд буцаж явсан Мьянмар дахь “Save the Children” ашгийн бус сангийн хоёр ажилтан ор сураггүй алга болсон бөгөөд машин нь хурдны зам дээр шатсан байдалтай олдсон гэж бямба гарагт тус байгууллага мэдэгдсэн.

Хяналтын бүлэг болон орон нутгийн хэвлэл мэдээллүүд уг халдлагыг армийн цэргүүд үйлдсэн гэж мэдээлсэн бол Мьянмарын арми баасан гарагт Хпрусо хотод сэжиг бүхий долоон машиныг зогсоохыг оролдсоны дараа цэргүүд рүү халдсан бөгөөд мөргөлдөөний үеэр цэргүүд хэд хэдэн хүний ​​аминд хүрсэн гэж мэдээлсэн байна.

Тэгвэл Мьянмарын гэрчийн хяналтын байгууллага "Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Хпрусо тосгонд хүүхэд, эмэгтэйчүүдийг оролцуулсан 35 хүнийг цэргийнхэн шатааж, амийг нь хөнөөсөн" гэсэн мэдээллийг баталжээ.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Гриффитс ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Олон улсын хүмүүнлэгийн хуулиар хориглосон энэхүү аймшигт хэрэг явдал болон энгийн иргэдийн эсрэг хийсэн бүх халдлагыг би буруушааж байна” гэжээ.

Мөн “Би эрх баригчдаас энэ үйл явдлын талаар нарийвчилсан, ил тод мөрдөн байцаалтыг яаралтай эхлүүлж, гэмт хэрэгтнүүдийг шүүхийн өмнө авчрахыг шаардаж байна. Үүнээс гадна Мьянмарын Зэвсэгт хүчин болон Мьянмар дахь бүх зэвсэгт бүлгүүдийг энгийн иргэдийг аюул ослоос хамгаалах бүх арга хэмжээг авахыг уриалж байна" гэж нэмж хэлэв.

Түүнчлэн ням гарагт Мьянмар дахь АНУ-ын Элчин сайдын яам “Кайя мужид 35 энгийн иргэн, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн аминд хүрсэн харгис хэрцгий халдлагад бид цочирдлоо. Бид Бирмийн ард түмний эсрэг үргэлжилж буй хүчирхийллийн буруутнуудад хариуцлага тооцохыг шаардсаар байх болно" гэж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард цэргийнхэн Нобелийн шагналт Аун Сан Су Чигийн засгийн газрыг сонгуулийн луйвар хийсэн гэсэн шалтгаанаар түлхэн унагаснаас хойш Мьянмар улсад улс төрийн эмх замбараагүй байдал үүссэн. Аюулгүйн хүчнийхний явуулсан уг ажиллагааны үеэр 1300 гаруй хүн амь үрэгдсэн болохыг орон нутгийн хяналтын бүлгүүд өмнө нь мэдээлж байсан.

Цэргийн удирдлага, дарангуйллыг эсэргүүцсэн иргэд улс даяар "Ардын хамгаалалтын хүчин" (PDF) гэсэн нэрэн дор нэгдэж, засгийн газрын цэргүүдийн эсрэг тэмцэж байна.

Эх сурвалж: Al Jazeera

#Мьянмар, #нүб,