Газар дундын тэнгисээс харвасан Израилийн пуужингууд мягмар гарагийн үүрээр Сирийн Латакиа боомтыг онож, терминалд гал гарсан тухай Сирийн төрийн хэвлэлүүд мэдээлэв. Энэ нь арванхоёрдугаар сард хоёр дахь удаагаа чухал ач холбогдолтой байгууламж руу халдаж буй тохиолдол гэв.

Өмнө нь 10 гаруй жил үргэлжилсэн иргэний дайн, барууны хориг арга хэмжээний улмаас сүйрсэн Сири дэх импортын боомтуудыг онилж байгаагүй байна.

Тус улсын төрийн мэдлийн “SANA” агентлаг цэргийн албан тушаалтны үгнээс иш татан Израиль пуужингуудыг Латакиа хотын баруун талаас харвасан бөгөөд боомтын чингэлэг хадгалдаг терминалыг оносноос болж гал түймэр гарч, их хэмжээний хохирол учруулсан гэж мэдэгдэв. Халдлага болсны дараа гал сөнөөгчид цаг гаруйн турш галтай тэмцсэн гэж нэрээ нууцалсан албаны хүн мэдэгдэв.

Сирийн төрийн мэдлийн "Al-Ikhbariyah" терминалд гарсан галыг телевизээр дамжуулжээ. Мөн боомтын ойролцоох орон сууцны барилга, эмнэлэг, дэлгүүр, зарим аялал жуулчлалын газруудад хохирол учирсан тухай мэдээлэв.

Пуужингийн довтолгооны улмаас хүний ​​амь эрсэдсэн талаар одоогоор мэдээлээгүй байна.

Үүнтэй төстэй халдлага 12-р сарын долоонд болсон бөгөөд Израилийн байлдааны онгоцнууд чингэлэг хадгалдаг терминал руу дайрснаар гал гарч, дэлбэрэлт болсон билээ.

Мягмар гарагийн халдлага илүү том хэмжээтэй байсан бөгөөд дэлбэрэлтүүд 80 гаруй километрийн зайд орших далайн эргийн Тартус хотод сонсогдсон гэж "Al-Ikhbariyah" телевиз мэдээлэв.

Их Британид төвтэй Сирийн хүний ​​эрхийн ажиглагч, сөрөг хүчний дайны байдлыг ажигладаг байгууллага 12-р сарын долоонд болсон агаарын цохилтыг Ираны дэмжлэгтэй дайчдын зэвсгийн тээвэрлэлтэд цохилт өгөх зорилготой байсан гэж мэдэгдсэн.

Арван жил үргэлжилсэн иргэний дайны үеэр Израилийн арми нь Сирийн засгийн газрын хяналтад байдаг объектуудад олон зуун удаа агаарын цохилт өгч байсан ч ямар ч тайлбар хийдэггүй бөгөөд ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрөх нь ховор. Израиль өмнө нь Сирийн нийслэл Дамаск хотын гол нисэх онгоцны буудалд агаараас халдаж байсан.

Мөн Израиль Ливаны зэвсэгт Хезболла бүлэглэл зэрэг Ирантай холбоотой зэвсэгт хүчний баазуудыг онилсон гэдгээ хүлээн зөвшөөрч, зөвхөн зэвсэгт хүчний зэвсгийн тээвэрлэлт рүү дайрдаг гэжээ.

Эх сурвалж: New York Post

#Израиль, #СИри,