Хонконгийн цагдаа нар хараат бус мэдээллийн сайтын зургаан ажилтныг "өдөөн хатгасан агуулгатай нийтлэл нийтлэхийг завдсан" хэргээр баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүс “Stand news” агентлагийн одоогийн болон хуучин ажилтнууд байжээ. Мөн 200 гаруй цагдааг тус хэвлэлийн оффис руу илгээсэн бөгөөд нэгжих ажиллагаа үргэлжилж байна.
Баривчлагдсан хүмүүсийн дунд “Stand News”-ийн одоогийн болон хуучин ерөнхий редакторууд, мөн удирдлагын багийн гишүүнээр ажиллаж байсан ардчиллын бэлгэ тэмдэг, поп од Денис Хо зэрэг байжээ. Тэрээр баривчлагдсан тухай мэдээллээ “Facebook” хуудсаараа дамжуулан баталсан байна.
Мөн "Stand News" “Facebook” хуудсандаа баривчилгаатай холбоотой бичлэг байршуулсан бөгөөд лхагва гарагийн өглөө төлөвлөгөө хариуцсан орлогч дарга Ронсон Чаны гэрийн гадаа олон тооны цагдаа байгааг харуулсан байна. Ронсон Чаныг баривчлаагүй ч цагдаад байцаалт өгөхөөр авч явсан байна.
Урд шөнө нь Чан өөрийн тэргүүлдэг Хонконгийн Сэтгүүлчдийн Нийгэмлэгийн (HKJA) жил бүр зохион байгуулдаг арга хэмжээнд оролцжээ. Тэрээр арга хэмжээнд хэлсэн үгэндээ өөр “Apple Daily”-ийг хаагдсан тухай дурдаж, энэ явдал Хонконгийг “донсолгосон” гэж мэдэгджээ. Мөн "Үнэн ямагт хэрэгтэй бөгөөд сэтгүүлчид үргэлж хэрэгтэй хэвээр байх болно. Урдах зам хичнээн хэцүү байсан ч [Хонконгийн Сэтгүүлчдийн Холбоо] зогсохгүй" гэж хэлэв.
Энэ оны эхээр олон зуун цагдаа нар Хонконг болон Хятадын удирдлагуудыг хатуу шүүмжилдэг гэдгээрээ алдартай “Apple Daily” хэвлэлийн байранд нэгжлэг хийгээд, хөрөнгийг нь битүүмжилж, удирдлагуудыг нь саатуулж, удалгүй татан буулгасан билээ.
“Apple Daily”-ийн үйл ажиллагаа зогссоноор "Stand News" Хонконг дахь ардчиллыг дэмжигч хамгийн сүүлийн хэвлэлүүдийн нэг болж үлдсэн юм. Уг хэвлэл 2019 оны ардчиллыг дэмжигч эсэргүүцлийн жагсаалын үеэр олонд танигдсан, харьцангуй шинэ цахим мэдээллийн цөөн хэдэн порталуудын нэг байв.
Баривчилгааны маргааш өдөр “Apple Daily”-ийн үүсгэн байгуулагч, хэвлэл мэдээллийн магнат Жимми Лайд адил хэрэг тулгасан байна. Одоогоор Жимми Лай нь түүнд оноосон өөр хэргүүдийн улмаас ял эдэлж байгаа юм.
“HKJA” лхагва гарагт болсон хэрэг явдалд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлж, "Үндсэн хуулийн дагуу хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахыг засгийн газраас" уриалав. Үндсэн хуулиар жагсаал цуглаан хийх, үг хэлэх эрх чөлөө зэргийг хамгаалсан байдаг.
Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаас хойш Хонконгийн эрх баригчид тус хотод эсэргүүцэгчдийг дарах арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлж байна.
Маргаан дагуулсан уг хуульд салан тусгаарлах, гадаадын хүчинтэй хуйвалдах зэрэг гэмт хэрэгт бүх насаар нь хорих ял оноохоор заажээ. Энэхүү хуулийг баталснаар жагсагчид болон идэвхтнүүдийг яллахад хялбар болсон төдийгүй Хонконгийн шүүхийн бие даасан байдлыг алдагдуулж байна гэж шүүмжлэгчид үздэг байна.
Эх сурвалж: BBC

#хонконг,