Зул сарын баяраас хойш нийтлэгдсэн зургаан судалгаагаар “Омикрон” нь “Делта” болон ковидын бусад хувилбаруудтай харьцуулахад уушгийг гэмтээдэггүй, харин хоолойг өвчлүүлэх магадлал өндөр байгааг тогтоожээ. “Омикрон” илүү халдварлах чадвартай боловч нас баралт бага байгааг үүнтэй холбож болно гэж эрдэмтэд үзэж байна. Эдгээр судалгааг бусад эрдэмтэд хараахан хянаж үзээгүй байна.
Лондонгийн их сургуулийн коллежийн вирус судлалын профессор Динан Пиллай "Шинэ хувилбар амьсгалын дээд замын эсийг өвчлүүлэх чадвартай гэж харагдаж байна. Энэ нь уушгин дахь эсүүдээс илүүтэйгээр хоолойны эсүүдэд амархан үржинэ гэсэн үг юм. Мөн энэ нь анхан шатны судалгаа боловч өөр бусад судалгааны үр дүнгүүд ижил үр дүн үзүүлж байгаа" гэжээ.
Хэрэв вирус хоолойд илүү үрждэг бол халдварлах чадвар өндөр байх нь тодорхой бөгөөд үүгээр “Омикрон” хурдан тархаж байгааг тайлбарлах боломжтой юм. Харин уушгины эсэд халдварладаг вирус нь илүү аюултай боловч халдварлах чадвар бага байдаг байна.
Түүнчлэн Ливерпүүлийн их сургуулийн Молекул вирус судлалын багийн урьдчилан хэвлүүлсэн судалгааны материалд дурдсанаар “Омикрон”-ыг хулганад халдварлуулахад өвчний хүндрэл бага байсан гэжээ. Профессор Жеймс Стюартын хэлснээр амьтны туршилтын үед “Омикрон” нь “Делта” болон Вуханьд илэрсэн анхны вирусээс бага хүндрэл үзүүлж байсан бөгөөд амьтад илүү хурдан эдгэрч, илүү хурдан сэргэж байсан гэв.
Тэрээр нэмж хэлэхдээ "Энэ бол сайн мэдээ, гэхдээ хамгаалалтаа зогсоож болно гэсэн дохио биш. Хэрэв та эмнэлзүйн хувьд эмзэг бүлэгт хамаардаг бол үр дагавар нь тийм ч сайн биш байх болно. “Омикрон”-оор нас барах тохиолдол байгаа учраас хүн бүр маскаа тайлж, баярлаж болохгүй" гэжээ.
Бельгийн Левенийн их сургуулийн Нейц лаборатори Сирийн үхэр зусагт туршилт хийсэн нь ижил үр дүнд хүрсэн бөгөөд бусад хувилбаруудтай харьцуулахад вирус уушгинд бага ачаалал үзүүлсэн байна.
АНУ-ын судлаачид өнгөрсөн долоо хоногт “Nature” сэтгүүлд илгээсэн урьдчилсан нийтлэлд “Омикрон”-той хулганууд жингээ алдах нь бага, мөн вирусийн ачаалал бага байсныг тогтоожээ. Түүнчлэн Глазгогийн их сургуулийн Вирус судлалын төвийн судлаачид “Омикрон” нь биед нэвтэрч буй хэлбэрээ өөрчилсөн гэсэн нотолгоог олжээ. Мөн “Омикрон” нь хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүсийн дархлааг сулруулж байсан ч нэмэлт тун нь дархлааг хэсэгчлэн сэргээсэн байна.
Зул сарын баярын үеэр нийтлэгдсэн судалгаанууд нь өнгөрсөн сард Хонконгийн их сургуулийн уушгинд “Омикрон”-ы халдвар бага байгааг харуулсан судалгаа болон вакцин хийлгэсэн өвчтөнүүдийн цусны дээжийг судалсан Кембрижийн их сургуулийн профессор Рави Гуптагийн удирдсан судалгаан дээр үндэслэсэн болно. Тэд “Омикрон” нь вакцинаас зайлсхийж чаддаг ч уушгины эсэд нэвтрэх чадвар нь бага байгааг тогтоосон юм.
Энэ үеэр Лондонгийн Их Сургуулийн коллежийн профессор Женнифер Рон зэрэг зарим эрдэмтэд хоолойноос арчдас авсан тохиолдолд түргэвчилсэн шинжилгээний хариу зөв гарах магадлал өндөр гэж мэдэгдсэн. Мөн Өмнөд Африкийн эрдэмтэд “Омикрон”-ыг илрүүлэхэд хамрын арчдасаас илүү шүлсний дээж үр дүнтэй болохыг судалгаагаар баталсан юм.
Харин Уорвикийн их сургуулийн вирус судлаач, профессор Лоуренс Янг энэ судалгааг жижиг судалгаа бөгөөд “Омикрон”-ы шинж чанарыг дүгнэхэд хангалттай ач холбогдолтой биш гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Коронавирус, #Омикрон хувилбар,