Инфляци түүхэн дээд хэмжээнд хүрч, хүнсний үнэ огцом өсөж, эрдэнэсийн сан нь хоосорч байгаа тул Шри Ланка 2022 онд дампуурч магадгүй байдалд хүрчээ.
Ерөнхийлөгч Готабая Ражапакса тэргүүтэй засгийн газарт тулгарч буй хямрал нь зарим талаараа ковидоос үүдэлтэй хямралын шууд нөлөөлөл, аялал жуулчлалын зогсонги байдалтай холбоотой боловч засгийн газрын өндөр зардал, татвар буурснаас болж улсын орлого багассан явдал, Хятадад төлөх их хэмжээний өрийн эргэн төлөлт, мөн гадаад валютын нөөц сүүлийн арван жилд байгаагүй доод түвшиндээ хүрсэн зэргээс болсон байна. Энэ хооронд Засгийн газар дотоод зээл, гадаад бондыг төлөхийн тулд их хэмжээгээр мөнгө хэвлэсэн нь инфляцийг хөөрөгджээ.
Дэлхийн банкны тооцоолсноор тахал эхэлснээс хойш 500,000 хүн ядуурлын шугамаас доогуур түвшинд байна. Арван нэгдүгээр сард инфляци дээд амжилт тогтоон 11.1 хувьд хүрч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь олон хүнийг худалдан авах чадваргүй болгожээ.
ДНБ-ий 10 гаруй хувийг бүрдүүлдэг байсан аялал жуулчлалын салбар зогссоны дараа чухал ач холбогдолтой гадаад орлого ихээхэн хэмжээгээр буурч, тус салбарын 200,000 гаруй хүн ажил, амьжиргаагаа алдсан гэж Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн мэдээлэв. Нөхцөл байдал хүндэрч, Шри Ланкийн дөрвөн хүн тутмын нэг нь буюу ихэвчлэн залуу, боловсролтой хүмүүс эх орноо орхих хүсэлтэй болсноос паспортын газар урт дараалал үүссэн байна.
Шри Ланкийн хувьд хамгийн тулгамдсан асуудлын нэг бол гадаад, тэр дундаа Хятадад төлөх ёстой асар их өрийн дарамт юм. Хятадад таван тэрбум гаруй ам.долларын өртэй бөгөөд өнгөрсөн жил санхүүгийн хурц хямралыг даван туулахын тулд Бээжингээс нэмэлт нэг тэрбум долларын зээл авч, одоогоор хэсэгчлэн төлж байна.
Шри Ланкийн засгийн газар болон хувийн хэвшлүүд нэгдүгээр сард 500 сая долларын олон улсын бондын эргэн төлөлт хийх ёстой бөгөөд үүнийг оролцуулаад ирэх 12 сарын хугацаанд ойролцоогоор 7.3 тэрбум долларын дотоод болон гадаадын зээлийг төлөх шаардлагатай байна. Харин өнгөрсөн арван нэгдүгээр сарын байдлаар гадаад валютын бэлэн нөөц ердөө 1.6 тэрбум ам.доллар байжээ.
Засгийн газрын сайд Рамеш Патхирана Ирантай хийсэн газрын тосны өрөө цайгаар эргэн төлж, сар бүр таван сая долларын цай илгээх замаар барагдуулна гэж найдаж байгаагаа хэлэв.
Харин сөрөг хүчний гишүүн, эдийн засагч Харша де Силва саяхан парламентад хэхэлсэн үгэндээ ирэх оны нэгдүгээр сар гэхэд гадаад валютын нөөц -437 сая ам.доллар, харин 2022 оны хоёрдугаар сараас аравдугаар сар хүртэл төлөх гадаад өр 4,8 тэрбум ам.доллар болж, улс бүрэн дампуурна гэжээ.
Үүний зэрэгцээ, тавдугаар сард ерөнхийлөгч бүх бордоо, пестицидийг хориглож, тариаланчдыг ямар ч сэрэмжлүүлэлгүйгээр органик газар тариалан эрхлэхийг албадсан гэнэтийн шийдвэр нь бордоо, пестицидийг ихэвчлэн хэтрүүлэн хэрэглэж заншсан олон тариаланчид эрүүл ургац авах, хогийн ургамал, шавьжтай тэмцэх арга замгүй болж, ургацаа алдахаас эмээсэн олон хүн тариа тарихгүй байхаар шийдсэн нь хүнсний хомсдолд хүргэсэн байна.
Асуудлыг түр зуур хөнгөвчлөх зорилгоор засгийн газар хөрш холбоотон Энэтхэгээс хүнсний бүтээгдэхүүн, эм, шатахуун импортлох зээлийн шугам, мөн Энэтхэг, Хятад, Бангладештай валют солилцох, Оманаас газрын тос худалдан авах зээл зэрэг тусламжийн арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч эдгээр зээлүүд нь зөвхөн богино хугацааны хөнгөлөлт үзүүлэх бөгөөд өндөр хүүтэй хурдан буцаан төлөх шаардлагатай учраас Шри Ланкийн өрийн ачааллыг улам бүр нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж: The Guardian

#Коронавирус, #шри ланка,