Канадын Нью-Брансвик мужийн нэгэн шүгэл үлээгч хоёр жил гаруйн турш мэргэжилтнүүдийг төөрөлдүүлсэн мэдрэлийн өвчин залуучуудад улам ихээр нөлөөлж, зарим хүмүүсийн танин мэдэхүйн чадвар хурдацтай буурч байна гэж анхааруулжээ.
Тус мужийн эрүүл мэндийн хоёр байгууллагын нэг болох “Vitalité Health Network”-ийн ажилтан “Guardian”-д ярихдаа сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаангүй залуу насанд хүрэгчид жингээ хурдан алдах, нойргүйдэл, хий юм үзэгдэх, сэтгэн бодох чадвар муудах, хөдөлгөөний хязгаарлалт зэрэг шинж тэмдгүүд илэрч байна гэж хэлэв.
Мөрдөн байцаалтын шатанд байгаа уг тохиолдлын албан ёсны тоо 2021 оны хаврын эхээр анх зарласнаас хойш өөрчлөгдөөгүй буюу 48 хэвээр байна. Гэвч олон эх сурвалжийн мэдээлснээр энэ кластерын тоо одоо 150 орчим хүн болсон байж магадгүй бөгөөд залуу хүмүүстэй холбоотой тохиолдлуудыг нэмэлтээр үнэлэх шаардлагатай гэв.
Үүний зэрэгцээ ойрын харилцаатай боловч генетикийн холбоогүй хоёр хүнд шинж тэмдэг илэрсэн есөн тохиолдол бүртгэгдсэн нь хүрээлэн буй орчны хүчин зүйлс нөлөөлсөн байж болзошгүйг харуулж байна.
Нэг сэжигтэй тохиолдлыг дурдвал сэтгэцийн хомсдол, атакси буюу булчингаа хянаж чадахгүй болох шинж тэмдэг илэрсэн нэгэн эрэгтэйн асран хамгаалагч болох эхнэр нь гэнэт нойргүйдэж, булчин нь суларч, ухаан алдаж, хий юм харж эхэлжээ. Одоо эхнэрийнх нь биеийн байдал бүр ч дордсон байна.
Мөн ярьж чаддаггүй, гуурсаар хооллож, шүлс нь их хэмжээгээр гоождог 30 гаруй насны эмэгтэйн асран хамгаалагч болох 20 гаруй настай сувилахуйн оюутанд мэдрэлийн эмгэгийн шинж тэмдэг илэрч эхэлжээ.
Олон нийтийн өмнө үг хэлэх эрхгүй байсан тул “Vitalité” эмнэлгийн ажилтан нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд залуучуудын сэтгэл санааны байдал хурдацтай доройтож байгаад санаа зовниж байгаагаас үүдэн гарч ирэхээр шийдсэн гэжээ. Мөн түүний хэлснээр нэгдүгээр сард Нью-Брансвик мужийн захиргаа хоорондоо холбоогүй өвчнүүдийг андуурч нэг бүлэгт оруулсан буюу буруу оношлосон гэж зарлахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн аравдугаар сард албаны хүмүүс нас барсан найман тохиолдлыг буруу оношлогдсоны үр дагавар гэж үзэж, хохирогчид ижил төрлийн мэдрэлийн өвчнөөр өвдөөгүй, харин Альцхаймер зэрэг бидний мэддэг, хоорондоо холбоогүй эмгэгийн улмаас нас барсан гэж мэдэгджээ. Гэхдээ уг кластерыг мэддэг мэргэжилтнүүд өвчтөнүүдийн наснаас ихээхэн санаа зовж байна. Учир нь мэдрэлийн өвчин залуучуудад ховор тохиолддог.
Мөн эпидемиологийн тайланд өвчнийг тайлбарлах ямар нэгэн мэдэгдэж буй хоол хүнс, зан үйл, хүрээлэн буй орчны нөлөөллийн талаар мэдэгдэхүйц нотолгоо байхгүй гэж мэдэгдсэн байна.
Харин өвчний улмаас амиа алдсан зарим хүмүүсийн ар гэрийнхэн шарилд өвчний цаадах шалтгаан байж магадгүй нейротоксин болон β-метиламино-Л-аланин (BMAA) илрүүлэх шинжилгээ хийлгэхийг хүссэн боловч мужийн зүгээс эсэргүүцсэн байна. Энэ шийдвэрийг нь улс төрийн шалтгаантай хэмээн хохирогчдын гэр бүлүүд хардаж эхэлжээ.
Түүнчлэн тус улсын нийгмийн эрүүл мэндийн агентлагийн эрдэмтэд “BMAA”-г болзошгүй шалтгаан гэж үзэж байгаа бөгөөд тус мужид шинжилгээ хийх шаардлагатайг онцолсон байна. Мөн эрдэмтдийн багууд судалгаагаа эхлүүлэхэд бэлэн байгаа гэж боловч Нью Брансвик муж энэ ажлыг урагшлуулахгүй байхыг тусгайлан хэлсэн гэж мэдэгдэв.
Эх сурвалж: The Guardian