Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ковидын вакцин хийлгээгүй хүмүүсийн эсрэг хатуу арга хэмжээ авах бодолтой байгаагаа илэрхийлэв. Тэрээр сөрөг хүчний парламентын гишүүд засгийн газрын эсрэг нэгдэж, вакцины гэрчилгээ нэвтрүүлэх тухай хуулийн төслийг хойшлуулсны дараа ийм тайлбар хийжээ.
Тэрээр “Le Parisien” сонинд өгсөн ярилцлагадаа "Би тэднийг залхаахыг үнэхээр их хүсэж байна, үүнийг эцсээ хүртэл хийх болно" гэж хэлсэн бөгөөд улс төрийн өрсөлдөгчид нь түүний ярилцлагад ашигласан хатуу үг хэллэгийг ерөнхийлөгчийн хувьд зохисгүй хэмээн шүүмжилжээ.
Вакцин хийлгээгүй хүмүүсийг олон нийтийн амьдралд оролцохыг хориглох хуулийн төслийн хэлэлцэх хугацааг шөнө дундаас хойш зогсоосон байна. Хууль тогтоомжийг энэ долоо хоногт санал хураалтаар батлах төлөвтэй байсан ч вакцин эсэргүүцэгчдийн дургүйцлийг хүргэж, Францын хэд хэдэн парламентын гишүүд энэ асуудлаар заналхийлэлд өртсөн юм.
Мягмар гарагт “Le Parisien” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Макрон хүчээр вакцин хийхгүй боловч нийгмийн амьдралд оролцох боломжийг нь аль болох хязгаарлах замаар хүмүүсийг вакцин хийлгэхэд уриална гэж найдаж байгаагаа хэлжээ. Тэрээр "Вакцин хийлгээгүй хүмүүсийг шоронд хийхгүй. Харин нэгдүгээр сарын 15-аас эхлэн та ресторанаар үйчлүүлэх боломжгүй. Та кофе ууж чадахгүй, театрт ч нэвтрэх боломжгүй. Цаашид кино театрт орж чадахгүй гэдгийг би сануулмаар байна" гэв.
Франц нь Европын Холбооны хэмжээнд вакцинжуулалтын хамгийн өндөр хувьтай улсуудын нэг бөгөөд насанд хүрсэн хүн амын 90 гаруй хувь нь хоёр тунд хамрагджээ.
Тус улсад олон сарын турш олон нийтийн газруудад нэвтрэхийн тулд вакцины гэрчилгээ эсвэл ковидын шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх сонголттой байсан боловч ковидын “Омикрон”, “Делта” хувилбаруудтай холбоотойгоор халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн Францын засгийн газар шинжилгээний сөрөг хариу үзүүлэх сонголтыг хасахыг эрмэлзэж байгаа юм.
Мягмар гарагт тус улсад 271,686 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тахал эхэлснээс хойш Францад нэг өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн өндөр тоо юм.
Эх сурвалж: BBC

#вакцин, #Коронавирус, #Францын Ерөнхийлөгч Макрон,