Бямба гарагт Бразилын зүүн хэсэгт орших Минас-Жерайс мужийн Фурнас нууранд том хадны хэлтэрхий нурж, ойролцоох завин дээр унаснаас болж, арван хүн амиа алдаж, 32 хүн гэмтэж бэртсэн байна.
Энэ үйл явдал орон нутгийн цагаар 11:00 цагт болжээ. Үйл явдлын дүрс бичлэг интернетээр тарсан бөгөөд бичлэгт хадны нүүрэн хэсгийн чулуу нурж эхлэх үед ойролцоох завин дээрх жуулчдад анхааруулга өгөхөөр хичээж байгааг харуулжээ.
Хад нурсны улмаас нэг завь живж, гурван завь чулуунд цохиулсан гэж дэслэгч Педро Айхара сэтгүүлчдэд мэдэгдэв. Шархадсан 32 хүнээс есөн хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Амиа алдсан 10 хүн нэг завин дээр байсан бөгөөд гэр бүл, найз нөхдийн хүрээний 14-68 насны Бразилын иргэд байжээ.
Сүүлийн өдрүүдэд Бразилийн зүүн өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас нуралт үүссэн байх магадлалтай гэж гал сөнөөгчид мэдэгдэв. Бямба гарагт осол гарсан нуураас зүүн зүгт 300 км-ийн зайд орших төмрийн хүдрийн уурхайд далан урссан талаар “Reuters” агентлаг мэдээлжээ.
Бразилын Геологийн албаны Хэрэглээний геологийн хэлтсийн дарга Тиаго Антонелли “AFP” агентлагт ярьснаар хадны нүүрэн талын хана олон зуун жилийн турш элэгддэг тул бороо, халуун, хүйтэн зэрэгт мэдрэмтгий болсон байдаг. Иймд энэ хэмжээний хад чулуу нурах нь хэвийн үзэгдэл хэдий ч орчин үед аялал жуулчлал эрчимжиж, хүмүүс эдгээр газруудад хэт ойртож, зураг дарж, бичлэг хийх дуртай болсон гэж хэлэв.
Мөн Флуминенсе Холбооны Их Сургуулийн газарзүйч Эдуардо Булхоес хэлэхдээ “Байгалийн элэгдэл тасралтгүй явагдаж байгаа газарт 12 болон нэгдүгээр саруудад бороотой үед хадны нуралт үүсэх магадлал өндөр байдаг. Цаашид осол гарахгүйн тулд борооны улиралд жуулчдыг хадан цохионоос хол байлгахыг зөвлөж байна” гэж сэрэмжлүүлэв.
Фурнас нуурын ногоон усыг тойрсон хад, агуй, хүрхрээг үзэхээр жуулчид олноор зорьдог байна.
Эх сурвалж: BBC, CBS news

#Бразил, #Фурнас нуур,