Ням гарагт Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзахдаа санхүүгийн хүндрэлийг нь даван туулахад тусалж, өрийн эргэн төлөлтийн бүтцэд өөрчлөлт оруулахыг хүссэн байна.
Хятад улс сүүлийн арван жилийн хугацаанд зам, нисэх онгоцны буудал, боомт зэрэг төслүүдэд зориулж Шри Ланкад таван тэрбум долларын зээл олгожээ. Харин Шри Ланка энэ мөнгийг үр ашиг багатай, шаардлагагүй зүйлсэд зарцуулсан гэж шүүмжлэгчид үздэг байна.
Ерөнхийлөгч ажлын албанаас мэдээлэл хийхдээ "Ерөнхийлөгч Ковид-19 тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралыг шийдвэрлэх ажлын хүрээнд өрийн эргэн төлөлтийн бүтцийн өөрчлөлтөд анхаарлаа хандуулж чадвал улс орны нөхцөл байдлыг ихээхэн хөнгөвчлөх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн" гэж мэдэгджээ.
Мөн мэдэгдэлд дурдсанаар Хятад улс экспортын хөнгөлөлттэй нөхцөл олгохыг хүссэн байна. Өнгөрсөн жил Хятад улс Шри Ланка руу 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний экспорт хийжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ражапакса ковидын эсрэг дүрмийг баримтлах нөхцөлтэйгөөр Хятадын иргэдийг Шри Ланкад нэвтрэхийг зөвшөөрөх санал гаргасан байна.
Цар тахлын өмнө Шри Ланкийн аялал жуулчлалын ихэнхийг Хятадын жуулчид эзэлдэг байсан төдийгүй бусад улстай харьцуулахад Хятад улсаас илүү их хэмжээний бараа импортолдог байжээ. Харин сүүлийн саруудад Шри Ланка улс өрийн болон гадаад валютын хямралыг туулж байгаа бөгөөд тахлын үеэр аялал жуучлал зогссон нь байдлыг улам бүр хүндрүүлсэн.
Хятад улс нь олон улсын санхүүгийн зах зээл, Азийн хөгжлийн банк болон Япон улсын дараа орох Шри Ланкийн дөрөв дэх том зээлдэгч юм. Тус улс Хятадаас олон тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авсан ч арлын улс валютын хямралд автсанаар дефолт болоход хүрээд байгаа билээ.
Шри Ланка нэгдүгээр сарын 18-нд дуусах ёстой 500 сая ам.долларын олон улсын бондоос эхлээд энэ онд 4.5 тэрбум ам.долларын өрийг төлөх ёстой. Тус улсын төв банк бүх өрийн эргэн төлөлтийг бүрэн барагдуулна гэж хөрөнгө оруулагчдад удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд энэ сарын бондын эргэн төлөлтөд шаардагдах хөрөнгийг хуваарилсан гэж мэдэгдэв.
Шри Ланка бол Хятад улсыг дэлхийн бусад улстай холбох дэд бүтэц байгуулах, санхүүжүүлэх урт хугацааны төлөвлөгөө буюу "Нэг бүс нэг зам" санаачилгын гол хэсэг юм.
Харин АНУ зэрэг зарим улс орон уг төслийг жижиг, ядуу буурай үндэстнүүдийн хувьд "өрийн урхи" гэж нэрлэдэг. Тэгвэл Бээжин эдгээрийг үргэлж няцаасаар ирсэн бөгөөд нэр хүндийг нь унагах оролдлого гэж буруутгадаг.
Өнгөрсөн сард Шри Ланкийн засгийн газар Иранын нефтийн өрийг цайгаар төлж барагдуулахаар төлөвлөж байна гэж мэдэгдсэн. 251 сая долларын өрийг дарахын тулд сар бүр таван сая долларын цай Иран руу илгээхээр төлөвлөсөн байна.
Есдүгээр сард Шри Ланка улс мөнгөн тэмдэгт рупигийн ханш огцом унасны улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, эдийн засгийн онц байдал зарласан бөгөөд эрх баригчид өсөн нэмэгдэж буй инфляцыг барихын тулд будаа, элсэн чихэр зэрэг хүнсний гол нэрийн барааны нийлүүлэлтийг хяналтдаа авч, үнийг тогтооно гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж: BBC