Даваа гарагт АНУ-д ковидын шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо дээд хэмжээнд хүрсэн гэж “Reuters” агентлаг мэдээлэв. Үүнд хэд хэдэн муж улсын эрүүл мэндийн тогтолцоонд ачаалал үзүүлж буй халдварлах өндөр чадвартай “Омикрон” хувилбараас үүдэлтэй халдварын өсөлт нөлөөлсөн байна.

Нийт 132,646 хүн ковидоор эмнэлэгт хэвтсэн бол өмнөх рекорд буюу өнгөрсөн оны нэгдүгээр сард 132,051 хүн эмнэлэгт хэвтэж байжээ.

“Омикрон” нь АНУ-д давамгайлж байсан “Делта” хувилбарыг гүйцсэнээр эмнэлэгт хэвтэх тохиолдол арванхоёрдугаар сарын сүүлээс хойш тогтмол нэмэгдсэн бөгөөд сүүлийн гурван долоо хоногт хоёр дахин нэмэгджээ.

Делавэр, Иллинойс, Мэн, Мэрилэнд, Миссури, Охайо, Пенсильвани, Пуэрто-Рико, АНУ-ын Виржиний арлууд, Вермонт, Виржиниа, Вашингтон ДС, Висконсин зэрэг газруудад сүүлийн үед ковидоор эмнэлэгт хэвтсэн тохиолдол дээд хэмжээнд хүрсэн гэж “Reuters” агентлагийн нийтлэлд дурджээ.

Хүндрэл бага ажиглагдаж байгаа ч “Омикрон” хувилбараас үүдэлтэй олон тооны халдвар нь эмнэлгийн системийг хүндрүүлж болзошгүйг эрүүл мэндийн ажилтнууд анхааруулж байгаа бөгөөд боловсон хүчний хомсдолд орсон зарим эмнэлгүүд хэвтэн эмчлүүлэгсдийн өсөлтийг даван туулахын тулд сонгон шалгаруулах процедураа түр зогсоосон байна.

Сүүлийн 10 хоногт долоон хоногийн дундаж шинэ тохиолдол хоёр дахин нэмэгдэж, 704,000 болжээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр АНУ-д сүүлийн зургаан өдөр дараалан дунджаар хагас сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор Аризона, Айдахо, Мэн, Монтана, Хойд Дакота, Охайо, Вайоминг зэрэг долоон муж Ковид-19-ийн тохиолдлын дээд амжилт тогтоогоогүй байна гэж “Reuters” мэдээлэв.

Сүүлийн долоо хоногт хүн амд ноогдох шинэ халдварын тоогоор Вашингтон ДС тэргүүлж, араас нь Род-Айленд, Нью-Йорк, Нью Жерси, Массачусетс, Вермонт мужууд оржээ.

Өдөрт дунджаар 1,700 хүн нас барж байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Коронавирус, #Омикрон хувилбар,