Шатахууны үнийг чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Шатахууны үнийн зөвлөлөөс гаргасан билээ. Ингэхдээ дэлхийн зах зээл дээрх худалдаалагдаж буй сүүлийн зургаан сарын үнийг дундажлан, дотоодод зарагдах ханшийг тодорхойлохоор болж, нэг удаад нэмэгдэх дээд хязгаарыг 100 төгрөг хэмээн тогтоосон.
Энэ нь дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс хамаарч дотоодод шок үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ төрийн нөлөөллийг хязгаарласнаараа онцлог шийдвэр болсон.
Шатахууны үнэ чөлөөлөх шийдвэр гарсны дараахан импортлогчид АИ-92 шатахууны литр тутмын үнийг 100 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд мөн арванхоёрдугаар сарын 3-нд 70 төгрөгөөр нэмэгдүүлээд байсан юм.
Харин өнөөдрөөс эхлэн дахин АИ92 шатахуун 20 төгрөг, АИ95 шатахуун 50 төгрөгөөр үнээ нэмжээ.