Өнгөрсөн бямба гарагт Номхон далайн өмнөд хэсэгт орших усан доорх галт уул хүчтэй дэлбэрч, Японы Хавай болон Тонгагийн орчимд цунамигийн давлагаа үүссэн байна.
Тонгагийн Фонуафоу арлаас зүүн өмнө зүгт 30 км-ийн зайд орших Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул эхний удаа баасан гарагт, хоёр дахь удаагаа орон нутгийн цагаар бямба гарагийн 17:26 цагийн орчимд дэлбэрчээ. Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул Тонгагаас 2,383 км зайд орших Шинэ Зеландад сонсогдсон байна.
Усан доорх галт уул дэлбэрсний дараа Тонгад 1.2 метрийн өндөр давлагаа үүсэхийг анхааруулсан бөгөөд бямба гарагт Тонгагийн нийслэл байрладаг Тонгатапу аралд хүчтэй цунами үүсэж, далайн эрэг орчмын замууд давлагаанд өртөж, байшингууд үерт автсан байна. Дэлбэрэлт Номхон далайн арлуудыг үнсээр бүрхэж, цахилгаан, харилцаа холбоо тасарчээ.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн хэлэхдээ цунами их хэмжээний хохирол учруулсан бөгөөд хохирлыг үнэлэхийн тулд Тонга руу онгоц илгээсэн гэв. Одоогоор нас барсан тохиолдол мэдээлээгүй боловч мэдээлэл хомс хэвээр байна. Шинэ Зеландаас гадна Австрали улс хохирлын хэмжээг тогтоохоор хяналтын нислэг илгээжээ.
Фижи дэх Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC)-ийн Кэти Гринвуд яаралтай тусламж хэрэгтэй байна гэж мэдэгдээд "Бид Тонга даяар 80,000 орчим хүн гал уулын дэлбэрэлт, цунамигийн давлагаанд өртсөн байж болзошгүй гэж таамаглаж байна" гэж ВВС-д хэлэв.
Цунамигийн давлагаа далайн эрэг, гол гудамж зэргийг усанд автуулсны дараа оршин суугчид өндөр газар руу зугтсан байна. Хэдэн цагийн дараа Тонгагийн интернет болон утасны шугам тасарч, арлын 105,000 оршин суугчидтай холбоо барих боломжгүй болжээ.
Хамгийн том дэлбэрэлт болохоос өмнө галт уул хэдэн өдрийн турш дэлбэрч байсан бөгөөд Тонга цаг уурын агентлаг зарим бүс нутагт хүхэр, аммиакийн үнэр гарч байгааг анхааруулж байжээ.
Ням гарагт Ардерн хэлэхдээ арлын улс галт уулын үнсэн нурамд дарагдсан бөгөөд усан хангамж бохирдсон гэж мэдэгдэв. Эрх баригчид иргэдийг уушгиа хамгаалахын тулд нүүрний маск зүүж, зөвхөн савласан ус уухыг зөвлөсөн байна.
Мөн тэрээр арлын зарим хэсэгт эрчим хүч сэргээгдэж, гар утаснууд аажмаар ажиллаж эхэлж байна. Гэвч зарим эргийн бүс нутагт байдал тодорхойгүй хэвээр байна гэж мэдэгдэв.
Хиймэл дагуулын зургаас харахад захын зарим арлууд далайн усанд бүрэн живжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хунга-Тонга Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлт нь тус бүс нутагт сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлтийн нэг юм.
Дэлбэрэлтийн дараа Япон, АНУ зэрэг хэд хэдэн оронд цунамигийн сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд Калифорни, Аляскийн эрэг орчмын зарим хэсэгт үерт өртсөн байна.
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Зак Голдсмит Тонгад “чадах бүхнээрээ тусалж, дэмжихэд бэлэн" гэж мэдэгдэв.
Эх сурвалж: BBC

#галт уулын дэлбэрэлт, #үерийн ус, #Шинэ Зеланд,