Агаарын бохирдлоос шалтгаалан агаарын дээд давхаргад озоны хомсдол бий болж, түүний уршгаар хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн эко системд аюул нүүрэлсээр байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдол 2000 оноос хойш тасралтгүй нэмэгдэж эхэлсэн бөгөөд ДЭМБ-аас хамгийн хортой агаартай 5 хотын нэг гэж зарласан. Монгол Улсын засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь 2019 оноос сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон явдал юм. Гэтэл өнөөдрийн байдлаар утаа нийслэлд гамшигийн хэмжээнд хэвээр байгаа нь харамсалтай.
Агаарын бохирдлоос шалтгаалах өвчин эмгэг, хор уршгийг тоочоод баршгүй. Улаанбаатар хотод байгаа хүүхдүүд хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдээс 15 дахин их өвчилдөг, энэхүү өвчлөлийн 56% нь агаарын бохирдлоос үүдэлтэй болохыг судалгаагаар нотолсон байдаг.
Хүний эрхийн тухай хууль тогтоомжид та биднийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг.

#агаарын бохирдол, #онцлох зураг,