"Зөвийг хэвшүүлье" уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ" арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хоёрдугаар сарын 20-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.
2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6 хувь явган зорчигч байгаагаас Нийслэлд 72 буюу 55.8 хувь, орон нутагт 57 буюу 44.2 хувь эзэлж байна. Мөн ослын улмаас гэмтсэн 2,475 хүний 1,095 буюу 44.2 хувь явган зорчигчоос Нийслэлд 875 буюу 79.1 хувь, орон нутагт 220 буюу 20.1 хувийг эзэлж байна.