Индонезийн хууль тогтоогчид нийслэл Жакартаг Борнео арлын зүүн хэсэгт орших ширэнгэн ойгоор хучигдсан Калимантан руу шилжүүлэхийг зөвшөөрч, үүнтэй холбоотой хуулийн төслийг мягмар гарагт албан ёсоор баталсан.

Шинэ нийслэлээ Нусантара гэж нэрлэсэн бөгөөд энэ нь "бүлэг арлууд" гэсэн утгатай байна.

Ерөнхийлөгч Жоко Видодо Жакартагийн байгаль орчин, эдийн засгийн тогтвортой байдалд санаа зовниж байгаагаа дурдаж нийслэлийг нүүлгэх талаар анх 2019 онд мэдэгдэж байв.

Жакарта далайн эргийн ойролцоох намгархаг газар байрладаг нь үерт автах шалтгаан болдог төдийгүй Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр дэлхийн хамгийн хурдан живж буй хотуудын нэг юм.

Мөн дэлхийн хамгийн их хүн амтай хот суурин газрын нэгд тооцогддог. НҮБ-ын мэдээлснээр энд 10 сая гаруй хүн амьдардаг бөгөөд ойролцоох хотуудад нь 30 сая амьдардаг байна.

Мягмар гарагт нийслэлийг нүүлгэх хуулийн төслийг найман фракц дэмжиж, зөвхөн нэг фракц нь татгалзсан гэж Индонезийн Төлөөлөгчдийн танхимын дарга Пуан Махарани мэдэгдэв. Индонезийн парламент нь фракц гэж нэрлэгддэг улс төрийн есөн бүлгээс бүрддэг.

Шинэ бүтээн байгуулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нухацтай авч үзэх нь чухал гэдгийг хууль тогтоогчид онцолсон байна. Үндэсний төлөвлөлт, хөгжлийн газраас гаргасан мэдээллээр шинэ нийслэл хотын нийт газар нутгийн хэмжээ 256,143 га (ойролцоогоор 2,561 хавтгай дөрвөлжин км) байх бөгөөд энэ газрын ихэнх хэсэгт ой модыг устгах юм.

Индонез нь дэлхийн гурав дахь том арал болох Борнеогийн ихэнх хэсгийг эзэмшдэг бол Малайз, Бруней улсууд тус бүр арлын хойд бүсийн зарим хэсгийг эзэмшдэг байна.

Индонезийн Сангийн сайд Шри Муляни мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ шинэ нийслэл хотын бүтээн байгуулалт 2022 онд эхэлж, 2024 он хүртэл үргэлжилнэ гэж Моноарфа хэлэв.

Эхний тооцоогоор энэхүү амбицтай төсөл нь ойролцоогоор 466 их наяд рупи буюу 32 тэрбум долларын өртөгтэй гэж “CNN Indonesia” мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

#Индонез,