Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид Ерөнхийлөгч Жо Байденаас Оросын боломжит түрэмгийллийн талаар асуухад "Миний таамаглаж байгаагаар тэр [Владимир Путин] урагшлах алхам хийнэ" гэж хариулжээ.

Мөн түүнээс Путины санаа зорилгын талаар ямар байр суурьтай байгаа талаар асуухад "Тэр барууныхныг, АНУ болон НАТО-г бүх чадлаараа сорих болов уу? Тийм ээ, би тэгнэ гэж бодож байна, гэхдээ тэр ноцтой бөгөөд өндөр төлбөр төлөх болно... түүний хэзээ ч харж байгаагүй тийм хориг арга хэмжээ авна” гэж хэлээд шийтгэлийн хэмжээ нь аливаа халдлагын цар хүрээнээс хамаарна гэж анхааруулав.

Мөн тэрээр АНУ Оростой хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгаа бөгөөд Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх боломж байгааг сануулсан байна.

Хэвлэлийн бага хурал дээр Байдены хийсэн тайлбарын дараа Цагаан ордны албаны хүмүүс мөн АНУ-ын байр суурийг тодруулсан мэдэгдэл хийжээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки лхагва гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ "Хэрэв Оросын аль нэг цэргийн хүчин Украины хилээр нэвтэрвэл үүнийг дахин түрэмгийлэл гэж үзэх бөгөөд Нэгдсэн Улс болон манай холбоотнууд шуурхай, хатуу, нэгдсэн хариу арга хэмжээ авах болно" гэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Украинд айлчилж, Берлинд Европын холбоотнуудтай хэлэлцээ хийснийхээ дараа баасан гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Женевт уулзана. Тэрээр Киевт үг хэлэхдээ Орос "маш богино хугацаанд" Украин руу довтолж магадгүй гэж хэлээд, хэрэв тэгвэл хатуу хориг арга хэмжээ авахыг дахин санууллаа.

Орос улс барууны засгийн газарт Украиныг хэзээ ч НАТО-д элсүүлэхгүй байх, Польш зэрэг гишүүн орнуудад НАТО-ийн цэргийн үйл ажиллагааг хязгаарлах зэрэг олон шаардлагыг тавьсан.

Өнгөрсөн долоо хоногт өрнөдийн орнууд болон ОХУ-ын хооронд хийсэн яриа хэлэлцээ амжилтад хүрч чадаагүй бөгөөд Москвагийн зарим шаардлагуудыг няцаасан юм.

2014 онд Украинд Оросын талыг баримтлагч засгийн газрыг түлхэн унагасны дараа ОХУ Украины Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн. Мөн Украины зүүн нутгийн зарим хэсгийг хяналтандаа байлгаж буй Оросыг дэмжигч босогчдыг дэмжиж ирсэн.

Наад зах нь 13,000 хүний ​​амь нас хохирсон, хоёр сая гаруй хүн гэр орноо орхин дүрвэсэн мөргөлдөөнд Оросын арми илт хөндлөнгөөс оролцсоноор дахин дэгдэж магадгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаа.

Эх сурвалж: BBC

#В.Путин, #жо байден, #ОХУ, #УКраин,