Тэтгэвэрт гарсан хөгжлийн бэрхшээлтэй мужаан Лисала Фолау цунамигийн давлагаанд өртсөнийхөө дараа өөрийн амьдардаг Атата арлаасаа хүн амьдардаггүй өөр арлаар дамжин сэлж, хөвсөөр эцэст нь Тонгатапу гол аралд хүрчээ.

Тэрээр 24 цаг гаруй сэлж, нийт 13 километрийн зайг туулсан байна.

Фолау болсон явдлыг орон нутгийн радиод ярьж, ярилцлагын бичлэгийг тус радиогийн ахлах редактор Жорж Лавака орчуулж, “Facebook”-тээ хуваалцсанаар түүний түүх дэлхий даяар тархжээ.

Бямба гарагт цунамигийн сэрэмжлүүлэг гарах үед Фолау төрсөн дүү болон зээ дүүтэйгээ байшингаа будаж байв. Цунамигийн хүчтэй давлагаа ирэх үед Фолау зээ дүүтэйгээ хамт модонд авирч, харин ах нь тусламж эрэхээр явсан байна. Энэ хооронд давлагаа намдаж, тэд доошоо буусан боловч дахин том давлагаа ирж, Фолау зээ дүүтэйгээ усанд хөл алджээ.

Фолау далайн усанд хөвж байхдаа хүүгийнхээ дуудахыг сонссон байна. Гэвч хүү нь амь насаа дэнчин тавьж, түүнийг аврахаар усанд орно гэж айсан учраас Фолау хариу дугараагүй талаараа ярьжээ.

Фолау ингэж хөвсөөр Токетоке арлын зүүн талд хүрсэн байна. Ням гарагийн өглөө тэнд цагдаагийн эргүүлийн завь Атата арал руу явж байхыг хараад даавууны өөдсөөр даллаж, дараа нь Тонга руу буцаж байхад нь дахин далласан ч завь түүнийг хараагүй өнгөрсөн байна.

Дараа нь тэрээр ням гарагийн 10:00 цагт ойролцоох Полоа арал руу сэлж эхлээд, 18:00 цагийн үед аралд хүрсэн гэв. Арал хүнгүй байсан учраас Фолау дахин сэлсээр Муи Сопуд хүрч, аврагджээ.

Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй учраас сайн алхаж чаддаггүй, алхахдаа хүүхдээс ч удаан алхдаг талаараа мөн радиод ярьсан байна.

Фолаугийн түүхийг сонссон Номхон далайн Олимпын усанд сэлэлтийн тамирчин "Тэр зүгээр нэг завинаас унасан юм биш, цунамигийн давлагаанд урсаж, дэлбэрч буй галт уулаас зугтаж байсан. Үнс, хог хаягдал, давлагаа болон бусад хүчин зүйлс гэх мэт саад тотгорууд түүнийг сэлэхэд улам их хүндрэл учруулсан байх" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: The Guardian

#Цунами,