Пакистаны дээд шүүхийн анхны эмэгтэй шүүгч нийслэл Исламабад хотноо тангараг өргөжээ. Өдгөө 55 настай Айеша Малик лалын шашинтнууд дийлэнх хувийг эзэлдэг тус улсын дээд шүүхэд өөр 16 эрэгтэй шүүгчидтэй зэрэгцэн ажиллах юм.
Хуульчид болон идэвхтнүүд эрэгтэй хүн давамгайлсан Пакистаны нийгэмд эмэгтэйчүүдийн төлөөллийг бий болгохын төлөө олон арван жил тэмцсэн бөгөөд энэ үйл явдлыг түүхэн, ховор ялалт байсан гэж онцолжээ.
Түүхэндээ Пакистаны шүүх засаглалд хуучинсаг үзэлтэй, эрэгтэйчүүд давамгайлж ирсэн.
Мөн Пакистан нь Дээд шүүхийн бүрэлдэхүүнд эмэгтэй шүүгчийг томилж байгаагүй Өмнөд Азийн цорын ганц орон гэж “Human Rights Watch” байгууллагаас мэдээлж байв. Үүнээс гадна Пакистаны үндсэн шүүхийн шүүгчдийн ердөө дөрвөн хувь нь эмэгтэйчүүд байдаг.
Пакистаны Хуулийн коллеж, Харвардын их сургуульд боловсрол эзэмшсэн Малик сүүлийн хорин жил Пакистаны зүүн хэсэгт орших Лахор хотын шүүхэд шүүгчээр ажиллажээ.
Түүнийг тус мужийн уламжлалт эрх зүйн хэм хэмжээг эсэргүүцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг бөгөөд өнгөрсөн жил тэрээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод хийдэг хүчингийн хэргийн үзлэгийг “онгон байдлын шинжилгээ” гэж нэрлэхийг хориглосон байна.
Малик өнгөрсөн жил мөн адил албан тушаалд нэр дэвшиж байсан ч санал хураалтад ялагдал хүлээж байжээ.
Энэ удаад түүнийг Дээд шүүхэд томилох эсэх асуудал ширүүхэн маргаан дагуулж, есөн гишүүний бүрэлдэхүүнтэй комиссын дөрөв нь эсрэг санал, тав нь дэмжсэн санал өгснөөр түүнийг томилсон байна.
Энэ жилийн санал хураалт эхлэхээс өмнө олон хуульч, шүүгчид Маликийг энэ албан тушаалд илүү тохирох ахмад эрэгтэй нэр дэвшигчдийн дарааллыг дайрсан гэж буруутгасан төдийгүй зарим хуульчид түүнийг томилогдсон тохиолдолд ажил хаяна гэж сүрдүүлж байжээ.
Эх сурвалж: BBC

#Дээд шүүхийн анхны эмэгтэй шүүгч, #Пакистан,