Хэрэв Орос Украин руу цөмрөн орвол Владимир Путинд хориг арга хэмжээ авах талаар бодож үзнэ гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Сэтгүүлчид халдлага үйлдсэн тохиолдолд ОХУ-ын ерөнхийлөгчийн эсрэг хориг арга хэмжээ авах эсэх талаар асуухад Байден "Тийм" гэж хариулсан байна.

Байден цааш хэлэхдээ Украины хил дээр Орос улс түрэмгийллийн нүүдэл хийх нь дэлхий дахинд асар их үр дагавартай бөгөөд "Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том халдлага" болж магадгүй гэж анхааруулав.

Түүнчлэн Байден зүүн Европд НАТО-гийн хүчийг бэхжүүлэх явдлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ АНУ НАТО-гийн холбоотнуудыг бэхжүүлэхэд туслах зорилгоор 8500 цэргээ бэлэн байдалд оруулаад байгаа ч АНУ-ын цэргийг Украин руу илгээх төлөвлөгөө байхгүй гэдгийг дахин онцлов.

Мөн ОХУ газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоосон тохиолдолд Европ руу хийх нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх талаар дэлхийн даяарх нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна гэж Байдены засаг захиргаа мэдээлсэн. Одоогоор Европын холбооноос импортолж буй түүхий нефть, байгалийн хийн гуравны нэг орчмыг Орос дангаараа хангаж байна.

Байденаас гадна барууны хэд хэдэн орны удирдагчид Орос улс түрэмгийлэл үйлдвэл маш өндөр төлөөс төлнө гэж сануулаад байгаа.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон барууны холбоотнууд ямар ч халдлагад эдийн засгийн "хатуу" хориг арга хэмжээ авах болно гэж мэдэгдээд, Их Британи НАТО-гийн холбоотнуудыг хамгаалахын тулд цэрэг илгээхэд бэлэн гэж мэдэгдсэн. Түүнчлэн тэрээр Оросыг олон улсын төлбөр тооцооны “Swift” системээс гаргах асуудлыг хөндсөн байна.

Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Москватай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Тэрээр баасан гарагт Путинтэй утсаар ярьж, Украины талаарх Оросын төлөвлөгөөний талаар тодруулах болно гэж хэлсэн.

Үүний зэрэгцээ, даваа гарагт барууны орны удирдагчид хэлэлцээр хийж, Оросын боломжит түрэмгийллийн эсрэг "урьд өмнө байгаагүй" хориг арга хэмжээ авахаар тохиролцоод байгаа.

Мөн Оросын түрэмгийллийн аюул улам нэмэгдсээр байгаа учраас Киев дэх зарим элчин сайдын яамдууд ажилтнуудаа эргүүлэн татах ажлыг эхлүүлсэн.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский харьцангуй тайван байван байгаа бөгөөд мягмар гарагт телевизээр ард түмэндээ хандан “айх шаардлагагүй” хэмээн сануулсан байна.

Тэрээр Франц, Герман, Оросын удирдагчидтай уулзалт зохион байгуулахаар ажиллаж байгаа гэлээ.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #В.Путин, #жо байден, #ОХУ, #УКраин,