Парис хотод болж буй “Haute Couture” долоо хоногт “Chanel” хавар-зуны загварын коллекцио танилцуулахын зэрэгцээ жинхэнэ гүнжийг морь унуулж загварын тайзнаа гаргав.

Мягмар гарагт Францын Гранд Эфемер загварын ордонд болсон “Chanel”-ын шоуг Монакогийн хунтайж Альбертын зээ дүү, морин харайлтын тамирчин Шарлотта Касираги нээж, зочдыг гайхшруулсан байна.

Касираги “Chanel” брэндийн гялтганасан хүрэм, хар дуулга өмссөн байсан бөгөөд түүнийг морьтойгоо загварын тайзан дээр гарах үед хөгжимчин Себастьян Теллиер хөгжим тогложээ. Касираги танхимыг бүтэн тойрсныхоо дараа морио шогшуулан тайзнаас буусан байна.

Шоунд Марго Робби, Фаррелл Уильямс, “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур зэрэг нэр хүндтэй зочид хүрэлцэн ирсэн байна.

https://www.youtube.com/watch?v=_0bbm5T4hDw

Касираги нь Холливудын алдарт жүжигчин Грейс Келлигийн ач охин юм. Тэрээр 2020 онд “Chanel” брэндийн элч төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд өмнө нь “Gucci”, “Saint Laurent” зэрэг брэндүүдтэй хамтарч байсан. Түүний ээж Ханноверын гүнж Каролин нь “Chanel” компанийн бүтээлч захирал асан, талийгаач Карл Лагерфельдын дотны найз байсан юм.

“Chanel” загварын тайзаа геометрийн биетүүдээр чимсэн байсан бөгөөд уг арга хэмжээний тайзны гайхалтай заслыг Францын уран бүтээлч Ксавье Вейлхан бүтээсэн гэнэ.

Эх сурвалж: CNN