Хэрэв “Meta” хэрэглэгчийн мэдээллийг АНУ руу дамжуулж чадахгүй болбол Европ дахь “Facebook” болон “Instagram”-ыг хаах бодолтой байгаагаа мэдэгдэв. Нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч тус компани өнгөрсөн пүрэв гарагт гаргасан жилийн тайландаа дээрх анхааруулгыг хавсаргажээ.
Тайланд "Хэрэв Атлантын далайг дамнасан мэдээлэл дамжуулах шинэ тогтолцоо батлагдаагүй тохиолдолд бид стандарт гэрээний заалтууд эсвэл Европоос АНУ руу өгөгдөл дамжуулах өөр арга хэрэгсэлд найдах боломжгүй болох бөгөөд бид Европ дахь “Facebook”, “Instagram” зэрэг чухал бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зогсоох магадлалтай” гэж бичсэн байна.
Мөн "Энэ нь бидний бизнес, санхүүгийн байдал, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө" гэж бичжээ.
Одоогоор Европын зохицуулагчид ЕХ-ны иргэдийн хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн дамжуулахыг зохицуулах шинэ хууль тогтоомжийг боловсруулж байгаа юм.
2020 оны долдугаар сард Европын шүүх ЕХ болон АНУ-ын хооронд өгөгдөл дамжуулах стандарт нь Европын иргэдийн хувийн нууцыг зохих ёсоор хамгаалаагүй бөгөөд ЕХ-ны иргэдэд Америкийн засгийн газрын хяналтыг эсэргүүцэх үр дүнтэй арга байхгүй гэж үзсэний дараа АНУ-ын пүүсүүд Европын хэрэглэгчийн мэдээллийг АНУ руу илгээхийг хязгаарласан.
Үүний дараа 2020 оны наймдугаар сард Ирландын Мэдээлэл Хамгаалах хороо “Facebook” компанид хэрэглэгчийн мэдээллийг ЕХ-ноос АНУ руу шилжүүлэхийг зогсоох урьдчилсан тушаалыг илгээсэн болохыг “The Wall Street Journal” сэтгүүл эх сурвалжаас иш татан мэдээлж байв.
АНУ-ын агентлагууд онолын хувьд “Facebook”, “Google” зэрэг интернетийн компаниудаас ЕХ-ны иргэний мэдээллийг шилжүүлэхийг хүсэж болох бөгөөд ЕХ-ны иргэд энэ талаар мэдэхгүй өнгөрөх боломжтой гэж үзэж байгаа юм.
Австрийн хувийн нууцын төлөө тэмцэгч Макс Шремс Эдвард Сноудены илчлэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын хууль тогтоомж төрийн эрх баригчдын тандалтаас хангалттай хамгаалалт байхгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Европын шүүх ийм шийдвэр гаргасан юм.
Тухайн үед “Facebook”-ийн дэлхийн асуудал, харилцаа холбооны дэд ерөнхийлөгч Ник Клегг Ирландын Мэдээлэл Хамгаалах Хорооноос “Facebook”-ийн хяналттайгаар ЕХ-АНУ-ын өгөгдөл дамжуулалттай холбоотой шалгалтыг эхлүүлсэн бөгөөд стандарт гэрээний заалтуудыг ЕХ-АНУ хооронд өгөгдөл дамжуулахад бодитоор ашиглах боломжгүй гэж үзсэн талаар мэдэгдээд “Энэ нь стандарт гэрээний заалтуудад тулгуурладаг бизнесүүд болон онлайн үйлчилгээг ашигладаг олон хувь хүн, бизнес эрхлэгчдэд өргөн хүрээтэй нөлөө үзүүлэх болно" гэж хэлж байв.
Ирландын Мэдээлэл Хамгаалах хороо 2022 оны эхний хагаст эцсийн шийдвэрээ гаргах төлөвтэй байна.
Хэрэв стандарт гэрээний заалтуудыг өгөгдөл дамжуулах хууль эрх зүйн үндэс болгон ашиглах боломжгүй бол “Facebook” Европын хэрэглэгчдийн цуглуулсан мэдээллийн ихэнх хэсгийг устгах шаардлагатай болно. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Мэдээлэл Хамгаалах хороо “Facebook”-ийг жилийн орлогынх нь дөрөв хүртэлх хувиар эсвэл 2.8 тэрбум доллароор торгох боломжтой.
“Meta”-ийн хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт “CNBC”-д хандан тус компани Европоос гарах хүсэлгүй, төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлээд "Гэхдээ бодит байдал дээр “Meta” болон бусад олон бизнес, байгууллага, үйлчилгээнүүд дэлхий дахиныг хамарсан үйлчилгээ эрхлэхийн тулд ЕХ болон АНУ-ын хооронд өгөгдөл дамжуулах шаардлагатай тулгардаг" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNBC