Канадын нийслэлд вакцины мандатыг эсэргүүцсэн жагсаал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Оттава хотод онц байдал тогтоосон бөгөөд цагдаа нар эсэргүүцлийн жагсаалыг дарах гэж оролдож байна.
Эсэргүүцлийн жагсаалын ихэнх хэсэг тайван өрнөж байгаа ч цагдаа нар жагсаалын үеэр хэт барууны бүлгүүд хэт даврагч үг хэллэг ашиглаж байгаад түгшиж байгаагаа илэрхийлжээ. Мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ижил хүйстнүүдийн хүчирхийллийн талаар мэдээлснээс гадна “Үндэсний дайн”-ы дурсгалын цогцолборын дэргэдэх үл таних цэргийн булшин дээр жагсагчид бүжиглэж, нацистуудын бэлгэдлийг дэлгэсэн байна.
Офицерууд торгууль бичиж, хүмүүсийг холдохыг анхааруулсан боловч жагсагчид үлдэхээр шийджээ. Тэр ч байтугай цагдаа нарыг "хуурч, сатааруулах" зорилготойгоор хуурамч тэсрэх бөмбөгөөр заналхийлжээ.
Мөн жагсаалд оролцож буй ачааны машинаас шатахууныг нь хураах гэж байгаад нэг офицер халдлагад өртсөн гэх мэдээлэл байна.
Мягмар гарагт цагдаагийн дэд дарга Стив Белл хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө "Жагсагчид руу илгээсэн бидний захиас хэвээрээ байна: Битгий ир. Хэрэв ирвэл үр дагавар гарах болно" гэж анхааруулав.
“Эрх чөлөөний цуваа” гэж нэрлэж буй уг жагсаалд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дөрөвний нэгд нь буюу 100 орчимд нь хүүхэд байсан бөгөөд хүүхдүүд дуу чимээ, утаа, эрүүл ахуй зэрэг эрсдэлд өртөж болзошгүй гэж эрх баригчид мягмар гарагт мэдэгдэв. Мөн энэ талаар Хүүхдэд туслах нийгэмлэгт хандсан байна.
Цагдаагийн байгууллага жагсаалтай холбоотой 80 орчим эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол хорь гаруй хүнийг баривчилжээ. Үүнд үзэн ядалтын гэмт хэрэг, эд хөрөнгөд хохирол учруулсан гэх хэргүүд багтсан байна.
Оттава хотоос 1,190 км-ийн зайд орших Канадын хамгийн ачаалалтай хилийн боомт ачааны машинуудын улмаас хаагдаад байсан бол мягмар гарагт хэсэгчлэн нээжээ.
Мөн даваа гарагийн шөнө ачааны машинууд Амбассадор гүүрийг хаасны улмаас бусад тээврийн хэрэгслүүд тойрч явахаас өөр аргагүйд хүрчээ. Детройт гол дээрх уг гүүр нь Канад, АНУ-ын худалдааны чухал холбох хэсэг бөгөөд өдөрт 40,000 гаруй хүн, 323 сая долларын бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрдөг байна.
Энэ үеэр Оттава дахь жагсагчид тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч хотын оршин суугчдын уур бухимдалтай тулгарчээ.
Оттава хотод ням гарагаас хойш онц байдал зарласан. Гэхдээ үүнээс өмнө хотын төвд олон зуун ачааны машин зогсож, жагсаалаас болж хотын төв долоо хоногийн турш хаалттай байв.
Оршин суугчид агаарын дуут дохионоос залхаж эхэлсний дараа даваа гарагт Оттавагийн шүүх жагсагчдыг дуут дохиогоо 10 хоногийн турш дуугаргахгүй байх шийдвэр гаргажээ.
“Эрх чөлөөний цуваа” Канадын баруун хэсэгт нэгдүгээр сарын есөнд эхэлсэн. Ачааны машины жолооч нар АНУ-Канадын хилээр гарахын тулд Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэхийг шаардаж байгааг эсэргүүцэж байсан бол жагсаал өргөжин тэлсээр Ковид-19-ийн бүх хязгаарлалтыг эсэргүүцэх болсон. Түүнчлэн Трюдогийн засгийн газарт бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна.
Жагсаал Торонто, Ванкувер зэрэг Канадын бусад хотуудад тархсан бөгөөд Шинэ Зеландын нийслэл Веллингтон, Австралийн Канберра хотод Канадын жагсаалыг дэмжсэн жагсаалууд өрнөж байна.
Эх сурвалж: BBC

#“Эрх чөлөөний цуваа”, #Канад Улс,