Ням гарагт Ерөнхийлөгч Жо Байден, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар нэг цаг орчим утсаар ярьсан бөгөөд энэ үеэр, хэрэв Орос улс түрэмгийллийн талаар ямар нэг алхам хийвэл, АНУ "хурдан бөгөөд шийдэмгий" хариу өгнө гэж Байден амласан байна.
"Ерөнхийлөгч Байден АНУ холбоотнууд болон түншүүдийнхээ хамтаар ОХУ-аас Украины эсрэг түрэмгийлэх аливаа үйлдэлд түргэн шуурхай, шийдэмгий хариу арга хэмжээ авах болно гэдгийг тодорхой хэлсэн. Мөн Украины хил дээр Оросын арми хүчээ нэмэгдүүлж байгаагийн хариуд хоёр удирдагч дипломат арга барил болон саатуулах арга барилаа үргэлжлүүлэхийн чухлыг хүлээн зөвшөөрөв" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
Харин Зеленский энэ үеэр Украинд илүү дэвшилтэт зэвсгийг оролцуулсан цэргийн томоохон дэмжлэг үзүүлэхийг санал болгож, мөн Украинд санхүүгийн томоохон багц шаардлагатай байгааг онцолсон гэж Украины өндөр албан тушаалтан “CNN”-д ярьжээ. Эдийн засгийн хүчтэй дэмжлэг нь "барууны орнууд Украины талд зогсдог бөгөөд цэрэг армийн хүчээ нэмэгдүүлсэн ч ямар ч үр дүнд хүргэхгүй гэдгийг Путинд харуулна" гэж Зеленский тайлбарласан байна.
Түүнчлэн Зеленский Байденыг Украинд ойрын хугацаанд айлчлахыг хүссэн боловч АНУ-ын албаны хүмүүс Байденыг Украинд айчлах талаар нааштай хариу өгөөгүй байна.
Ням гарагт Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Орос энэ долоо хоногт Украин руу довтлох ажиллагаагаа эхлүүлнэ гэж анхааруулсан. Тэрээр хоёрдугаар сарын 20-нд өндөрлөх Бээжингийн Өвлийн Олимп дуусахаас өмнө Оросын зэвсэгт хүчин халдлага үйлдэж болзошгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN