Усан сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн ОХУ-ын Казань хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд Монгол, ОХУ, Катарын 100 орчим багийн нийт 669 тамирчин өрсөлджээ.
Тэмцээний эхний өдөр манай улсын "Сэлэм загас” клубын тамирчин Э.Эрхэс хоёр алтан медаль хүртсэн бөгөөд 50 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд 26.64 секундын амжилтаар алт, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 28.39 секундын амжилтаар мөн алтан медаль хүртжээ. Тэрбээр энэ амжилтаараа 50 метрийн араар даллах сэлэлтийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоосон гэнэ.