Хувьцаат компаниуд 2021 оны санхүүгийн үр дүнгээс хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусах дөхөж байна.
Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 2022 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах үүрэгтэй.
Компаниудын шийдвэр эхнээсээ гарч, ногдол ашиг олгох болсон талаараа Монголын Хөрөнгийн биржид мэдээлж эхэллээ. Тухайлбал: “Түмэн шувуут” ХК 2021 онд 6.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүний 30 хувийг ногдол ашиг болгон хуваарилах болжээ.
Үүний 30 хувийг ногдол ашиг болгон хуваарилах болжээ. Энэ нь ойролцоогоор 2.0 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 10.0 төгрөг байхаар байна. Өнгөрсөн онтой харьцуулахад ногдол ашгийн хэмжээ нь 400 гаруй сая төгрөгөөр буюу 25 хувиар өсжээ. 2020 оны цэвэр ашгийн 40 хувь буюу 1.6 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд найман төгрөгийн ногдол ашиг болгон тарааснаар ногдол ашгийн өгөөж нь 5.3 хувьтай байлаа.
Үүнээс гадна “Тахько” ХК 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 108 төгрөг буюу 128.5 сая төгрөг олгох болсноо мэдэгдлээ. Тус компани 2015 оноос хойш тогтмол ижил хэмжээний ногдол ашгийг олгож байгаа юм.
“ЛэндМН ББСБ” ХК цэвэр ашгийнхаа 27.5 хувь буюу 1.1 тэрбум төгрөгийг ногдол ашигт олгох болсноо мэдэгдээд байна. Нэгж хувьцаанд 1.50 төгрөг олгохоор тооцоолсон нь өнгөрсөн оныхоос 2.5 дахин өссөн үзүүлэлт боллоо. Өөрөөр хэлбэл 2020 оны цэвэр ашгийн 20 хувь буюу нийт 447.8 сая төгрөгийг ногдол ашигт олгохоор шийдвэрлэж байсан юм.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим компаниуд ногдол ашиг тараахгүй байх төлөвтэй байна. Тухайлбал: “Эм Эн Ди” ХК 11.1сая төгрөгийн алдагдалтай ажилласнаа мэдээллээ. Иймд Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс нь ногдол ашиг олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Мөн “Монгол савхи” ХК 2021 онд 67 сая төгрөгийн алдагдал хүлээснээ Монголын Хөрөнгийн биржид тайлагналаа. Тус компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохгүй гэдгээ зарлаад байна.
Б.Энхжин/Bloombergmongolia