Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг цуцлах шийдвэр гаргажээ.
Улсын дээд шүүх нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жил гаруй хугацаанд шүүх хуралдааныг танхимд хийхээс гадна зайнаас буюу Zoom, Skype зэрэг технологи ашиглаж явуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн.
Энэ хугацаанд хяналтын шатны шүүх хуралдаанд онлайнаар оролцсон хэргийн оролцогчдоос түүврийн аргаар судалгаа авахад дийлэнх нь цаашид хуралдааныг зайнаас явуулах нь цаг хугацаа хэмнэсэн, халдвар хамгааллаас сэргийлсэн зөв сонголт, энгийн үед ч хяналтын хуралдааныг ийм арга хэлбэрээр явуулах санал хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9.11-д “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасан бөгөөд энэ хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан.
Иймд хяналтын шатны шүүх хуралдааны оролцогчид болзошгүй халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, зайнаас буюу технологи ашиглан шүүх хуралдаанд оролцох боломж нээлттэй болохыг мэдэгдэж байна.