Таргалалт гэдэг нь эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Таргалалтын үндсэн шалтгааныг дурьдвал:
Эдгээрт нөлөөлөх гол хүчин зүйлүүд гэвэл:
Чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт маш олон өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болж байна. Зарим нэг судалгааны тоо баримтаас дурьдвал БЖИ 25 ба түүнээс дээш хүмүүс чихрийн шижин өвчөнөөр хэвийн жинтэй хүнээс 9 дахин их, БЖИ 30 ба түүүнээс дээш бол 40 дахин ихээр өвчилдөг байна.
Цусны даралт ихсэх өвчтэй нийт өвчтөнөөс эрэгтэйчүүдийн 78% нь, эмэгтэйчүүдийн 64% нь таргалалттай байсан. Биеийн жин 10%-иар нэмэгдэх тутамд цусны плазмын холестрины хэмжээ 0.3 ммольл, илүүдэл 4.5 кг тутамд цусны даралт эрэгтэйд 4.4 мм.муб, эмэгтэйд 4.2 мм.муб-р нэмэгддэг.
Чихрийн шижин өвчний хувьд БЖИ 30-34 буюу таргалалтын 1-р зэргийн үед 2 дахин, БЖИ 35-39 буюу 2-р зэргийн таргалалттай үед 5 дахин, БЖИ 40-с дээш буюу 3-р зэргийн таргалалттай үед 10 дахин их өвчлөх магадлалтай байдаг. Иймээс илүүдэл жин, таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөмтгий бөгөөд ЧШӨ-ний хүндрэл болох нүдний хараа муудах, сохрох, бөөрний дутагдалд орох, хөлийн судасны нарийсал, хөлөө тайруулах зэргээр хөдөлмөрийн чадвараа алдах,хөгжлийн бэрхшээлтэй болох,эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны маш их хохирол амсаж байна.
Олон төрлийн судалгаа хийж дүгнэлт гарган, үе шаттай арга хэмжээг авч байдаг. Жишээ нь: чихэр, давсны хэрэглээг бууруулах, идэвхитэй хөдөлгөөний зөвлөмж гаргасан. Мөн илчлэг өндөртэй тэжээллэг чанар багатай чихэрлэг ундаа зэрэг “эрүүл бус” хүнсний татварыг нэмэгдүүлэх, хүүхдэд чиглэсэн худалдааны зар сурталчилгааг албан журмаар хориглох замаар хэрэглээг хязгаарлахыг зөвлөсөн байдаг.
Биеийн жингийн индексийг тооцох томъёо:
Тураал | <18.5 |
Хэвийн | 18.5 – 24.9 |
Илүүдэл жин | 25 – 29.9 |
Таргалалтын I зэрэг | 30 – 34.9 |
Таргалалтын IIзэрэг | 35 – 39.9 |
Хэт таргалалт буюу Таргалалтын IIIзэрэг | 40 < |
Жишээ нь:Биеийн өндөр - 160 см буюу 1.6 метр, жин 61.5 кг эрэгтэй хүний байвал зохих эрүүл жин, БЖИ-ийг тооцон олцгооё.
БЗЭЖ =(1.6 х 1.6)х 22 =56.32 кг БЖИ =61.5 кг / (1.6 х 1.6)м =24 Хэвийн жинтэй
Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн үзүүлэлт нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолсон. Жирэмсэн эхийн хоол тэжээлийн байдал, биеийн жингийн илүүдэл нь хүүхэд илүүдэл жин таргалалттай төрөх, хүүхэд насандаа илүүдэл жинтэй болох эрсдлийг дагуулдаг.
Хүүхдийн таргалалтад нөлөөлөх олон шалтгаануудын заримаас дурьдвал:
Мөн амьдралын хэв маяг өөрчлөгдөж нэг гэр бүлд байх хүүхдийн тоо цөөрөх, хүүхдийн хөдөлгөөний дутагдал, цахим орчин, телевиз кино гэх мэт зүйлүүд ихээр нөлөөлж байна.
Таргалалтаас болж шууд нас барах нь ховор боловч таргалалтын улмаас үүсэх өвчөний хүндрэлээр нас барах нь их байна. ДЭМБ-ын дүгнэлтээр биеийн жин 10%-иар нэмэгдэхэд эрэгтэчүүдийн 11%, эмэгтэйчүүдийн 7%-д нас баралт нэмэгддэг гэжээ.
Таргалалттай хүмүүсийн нас баралтыг харьцангуй эрүүл хүмүүстэй харьцуулахад тархинд цус харвалт 4 дахин их, зүрхний шигдээсээр нас баралт 5 дахин их байна. Иймээс илүүдэл жин таргалалттай хүмүүсийн дундаж наслалт 7-12 жилээр бага байдаг байна.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв